БХЯ, ЗХЖШ-ЫНХАНТАЙ ХОЛБООТОЙ ГУРВАН ХЭРГИЙГ АТГ-Т ШАЛГАЖ БАЙНА

2015 оны 07 сарын 07

Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний удирдах, эрх бүхий албан тушаалтнуудтай холбоотой хэл ам өнгөрсөн жилүүдэд нэлээд олон гарч байв. Тэр болгонд БХЯ, ЗХЖШ-аас ямар нэг тайлбар хийхгүй, хэргийг шалгаж байгаа мөрд өн шалгах чиг үүрэг бүхий байгууллага, хяналт тавьж буй прокурорынхон таг дуугүй байсаар өдий хүрсэн. Үүний шалтгаан нь уг хэрэгт прокурор, мөрдөн байцаах албаныхан “Маш нууц” гэсэн тамга дарсантай холбоотой бололтой. Бидэнд олдсон мэдээллээр АТГ-ын Мөрдөн шалгах албанд БХЯ, ЗХЖШ-ын эрх бүхий албан тушаалтнууд холбогдсон, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гурван хэргийг маш нууц байдалд шалгаж байгаа аж. Нэг нь БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Х.Батсайхан нарын 11 хүнд холбогдох хэрэг. Уг хэргийн талаар хэвлэлийнхэн ч, Зэвсэгт хүчин, Батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа ахлагчаас офицер хүртлээ мэдэж байгаа. Олонд илэрхий болсон уг хэргийг маш нууц хэмээн дарсныг офицер ахлагч нар гайхсаар.

Энэ хэрэгт холбогдсон 11 хүнийг Монгол цэргийн музейн хашаанд Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд барьсан ч одоо болтол ашиглалтад оруулж чадаагүй 300 айлын орон сууцны хөрөнгийг завшсан хэмээн сэжиглэж байгаа. 2014 оны нэгдүгээр сараас эхлэн шалгаж буй уг хэргийг одоо болтол шийдвэрлэж чадаагүй, сунжирсаар байна. Энэ хугацаанд БХЯ-ны удирдлагууд хүлээлт үүсгэсэн, нэмж хөрөнгө татаад ч ашиглалтад ороог үй 300 айлын орон сууцанд орох иргэд бухимдсаар байгаа. Удаах хэрэг нь ЗХЖШ-ын Цэргийн тагнуулын газрын орлогч дарга, хурандаа Ц.Ганбатад холбогдох албан тушаалаа урвуулж, төсвийн хөрөнгийг завшсан хэрэг. Хэдийгээр тэрбээр зарим хэвлэлд өөрийгөө гэм бурууг үй, хууль хяналтын байгууллагад шалгуулааг үй хэмээн мэдэгдэж байгаа ч АТГын Мөрд өн шалгах хэлтэст түүнийг байцааж байгаа юм билээ. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид нийлүүлэх ёстой тусгай зориулалтын, мэргэжлийн шүхэр нийлүүлэх тендерт өөрийн үүсгэн байгуулсан “Толуйсорхуг” болон өөр нэг компаниа оролцуулан БНХАУ-аас чанар муутай шүхэр өндөр үнээр авч шахсан хэмээн буруутгаж байгаа гэсэн. Хохирлын хэмжээг нарийвчлан гаргуулах болсон тул, ШШҮХ-г Эдийн засгийн шинжилгээний хэлтсийнхний дүгнэлтийг хүлээж байгаа талаар прокурорын байгууллагын эх сурвалж бидэнд хэллээ. Гурав дахь хэргийн тухайд эзэн холбогдогч нь тодорхойгүй, маш ихээр нууцлан шалгаж байгаа гэнэ.

Гэхдээ мөн л албан тушаал эрх мэдлээ урвуулсан, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн аж. Энэ хэрэгт ямар хүмүүсийг буруутгаж буй талаар прокурорын байгууллагынхан ам ангайхыг хүссэнгүй. ЗХЖШ, БХЯ-ныхан “ЗХЖШ-ын удирдлагад ажиллаж байсан хүмүүсийг шалгуулах хүсэлт алба хаагчдаас маш их ирж байсан. Магадг үй тэдний гаргасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байх” хэмээж буй. Зэвсэгт хүчний Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагчийг ЗХЖШ-ын зарим албан тушаалтан шалгуулахаар гомдол гаргасныг АТГ-ынхан хянаад үндэслэлгүй хэмээн хэрэгсэхгүй болгосон сурагтай. Мэдээж шүүхийн шийдвэрээр ажилдаа ороод удаагүй байгаа хүн тийм ч амархан алдаа гаргахгүй байх хэмээн ЗХЖШ-ынхан хэлж байгаа юм. Юутай ч улс орны батлан хамгаалах салбарын хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн хэргээр БХЯ, ЗХЖШ-ын эрх бүхий албан тушаалтнууд шалгуулж байхад, хэдэн бор цэрэг нь хилийн чанадад тэдний завшиж үрэгдүүлэх мөнгөний эх үүсвэрийг бэлдэж явах юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
43.242.243.148 naad zewsegt huchin chini ali ert utgaa aldchihsan shuu dee. Erhem eronhiilogch Byambajab gedeg nam dagaj daldagnasan nohort itgel ogood zewsegt huchnii chadbariig aldagduulsan. Tegeed ch huchnii baiguullaguudiig hen herhen samarch baigaag eh orniihoo omno tangarag orgoson hun bolgon medejj baigaa shuu dee, AN tor bariad hiisen ajil ni iim l um bolj baina, Tor tungalag bolood ireheer horlon suitgegch nar oimsoo gozolzuulna aa harj l baigaaraiТа юу гэж бодож байна ...

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд