Автозамын боомтууд наадмаар тав хоног амарна

2015 оны 06 сарын 22

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд өмнөд хил дагуух автозамын шалган нэвтрүүлэх боомтууд хоёр улсын хилийн дэглэмийн гэрээний дагуу тав хоног амарна. Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймаг дахь Хавирга, Баянхошуу, Сүмбэр, Бичигт, Замын-Үүд, Ханги, Гашуун сухайт, Шивээ хүрэн, Бургалтай, Байтаг, Булган, Даянгийн автозамын Шалган нэвтрүүлэх боомтууд долдугаар сарын 11-15-ныг дуустал ажиллахгүй, 16-наас хэвийн ажиллах гэнэ. Харин төмөр замын Замын-Үүд боомт, “Чингис хаан” олон улсын нисэх буудал  дахь Буянт-Ухаа боомт баяр наадмын өдрүүдэд хуваарийн дагуу ажиллах юм байна.
Мөн хойд хилийн буюу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт 24 цагаар ажиллах гэнэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд