Зулзган мод борлуулахыг завдсан залууд эрүүгийн хэрэг үүсгэлээ

2015 оны 06 сарын 22

Нийслэл төдийгүй орон нутагт мод тарих талаар ихэд анхаарч төрийн тэргүүн маань “Үндэсний мод тарих өдөр”-ийг санаачлан хавар, намартаа суулгац хаа сайгүй суулгаж байгаа. Түүгээр зогсохгүй хотын төвд зулзган модны суулгац, нэлээд хэдэн жил ургасан нялх мод ил задгай худалдах болсон. Харин зулзган модны наймаачдын зарим нь мод тарих нэрээр ой сүйтгэх болжээ. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтсийнхэн ийм хүмүүсийг илрүүлэн Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлд заасан Ойн тухай хууль тогтоомж зөрчсөн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Тус дүүргийн XVII хороо, Баянхайрханы гудамжинд зулзган мод ойгоос бэлтгэсэн хүмүүс байна гэж иргэд мэдээлэл өгсний дагуу цагдаагийнхан очиж шалгахад нарс, хус модны 13 ширхэг зулзган суулгац авчирсан байжээ. Түүнийг худалдах, ашиглах гэж байсан иргэн Энхмөнхөөс тайлбар авахад “Би хөдөөнөөс хүнээс худалдан авч, хашаандаа тарих гэж байсан” гэж мэдүүлж буй гэсэн. Харин бусад нотлох баримтаар зулзган мод авчирсан эр худлаа мэдүүлж буй бололтой.

Бидний авсан мэдээллээр уг моддын суулгацын Төв аймгийн Батсүмбэр сумын ойгоос ухаж авчирсан нь тодорхой болсон гэнэ. Шинжээчдийн урьдчилсан дүгнэлтээр нэг суулгацны экологи эдийн засгийн үнэлгээ нь 300 мянган төгрөг болж буй аж. Шүүхээс хууль бусаар зулзган мод сугалж бэлтгэсэн, борлуулсан, тээвэрлэсэн, хадгалсан нь тогтоогдвол 13 модны үнэлгээг гурав дахин нугалж төлүүлэх, хууль бус үйлдэлдээ ашигласан тээврийн хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжийг улсын орлого болгоод зогсохгүй гэм буруутай этгээдэд гурван жил хүртэл хугацаагаар хорих ял ногдуулах заалттай.

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд