Б.Эрдэнэбат: НАТО-гийн бүрэлдэхүүнд багтдаг Чех улс анх удаа “Khaan quest”-д оролцож байна

2015 оны 06 сарын 19

Олон улсын цэргийн хамтарсан “Khaan quest-2015” сургууль Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд маргааш эхэлнэ. Уг дадлага, сургуулилалтад оролцогчдын тоо жил бүр нэмэгдэж байгаа юм. Энэ тухай болон энхийг сахиулагчдын нийгмийн асуудлын талаар тус штабын Ажиллагааны удирдлагын газрын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбаттай ярилцлаа.

-“Khaan quest” олон улсын хамтарсан цэргийн хээрийн сургууль маргааш эхлэх гэж байна. Хэчнээн орон оролцох вэ. Хятадууд цэргийн баг оролцуулах тухай мэдээлэл байна. Бас япончууд ч анх удаа оролцохоор боллоо. Сургалт дадлагын үеэр нийгэмд хандсан ямар ажил, хаана зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа вэ?

-“Khaan quest” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд оролцох улс, орнуудын тоо жил ирэх бүр нэмэгдэж, бүс нутгийн хэмжээний нэр хүндтэй сургуулилалт болсны нэг илрэл нь манай өмнөд хөрш БНХАУ-аас анх удаа салаа цэрэг оролцуулахаар болсон. Тус улсын тухайд Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж буй манай батальонтой хамтран энхийг сахиулах ажиллагаанд оролцох учраас хэрхэн гар нийлж ажиллах талаараа судалж, сурахаар оролцож байгаа байх. Мөн НАТО-гоос анх удаа Чехийн цэргийн салаа оролцохоор ирсэн. Зүүн өмнөд Азийн орнуудаас Япон, Индонезийн салаа цэрэг оролцож байна. “Khaan quest-2015” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль энэ сарын 20-нд нээлтээ хийж, хоёр долоо хоног үргэлжилнэ. Энэ удаад 40 улсад урилга илгээснээс 22 нь оролцохоор болсон. Үүнээс Австрали, АНУ, Балба, Бангладеш, БНСУ, БНХАУ, Герман, Индонез, Их Британи, Канад, Малайз, Пакистан, Филиппин, Франц, Унгар, Тайланд, Тажикистан, Чех, Япон зэрэг орон оролцогчийн статустай, Энэтхэг, Турк ажиглагчийн статустай оролцохоор болж байна.

-Манай Зэвсэгт хүчний алба хаагчидтай хамтран АНУ-ын цэргийнхэн эмнэлгийн үзлэг хийж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг засдаг шүү дээ. Энэ удаад хаана хүмүүнлэгийн ажиллагаа зохион байгуулах гэж байна вэ?

-Иргэн, цэргийн харилцааны хувьд Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 55 дугаар сургууль, зургадугаар цэцэрлэгт засвар хийнэ. Мөн Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн байранд иргэдэд эмнэлгийн үзлэг, тусламж үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн.

-Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид олон улсын энхийг дэмжих, сахиулах ажиллагаанд оролцсоноос хойш 13 жил өнгөрчээ. Энэ хугацаанд манай хэчнээн цэрэг гадаадад үүрэг гүйцэтгэв. Олж авсан туршлага, хойшид анхаарах зүйл юу байгаа бол?

-Монгол Улсын Зэвсэгт хүчин 2002 онд цэргийн анхны ажиглагчаа БНАКонго улс болон Баруун Сахарт илгээсэн. Түүнээс хойш давхардсан тоогоор 11.400 гаруй алба хаагч энхийг дэмжих ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгээд байна. Мөн бид жилд цэргийн 10 гаруй ажиглагч илгээдэг байсан бол одоо жилд 30 гаруй ажиглагч, штабын офицер, холбогч офицер илгээхээс гадна анх удаа НҮБ-ын цэргийн хүчний бүсийн командлагч, бүсийн командлалын штабын даргаар манай офицерууд ажиллах болсон. Мөн анх удаа НьюЙорк хотод байрладаг НҮБ-ын штабт нэг офицер илгээгээд байна. Энхийг дэмжих ажиллагаанд цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэснээр манай улсад хэд хэдэн давуу тал бий болсон. Тухайлбал, Монгол Улс НҮБ-ын гишүүн орныхоо хувьд олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, улс орныхоо тусгаар тогнол, бүрэн эрхт байдлыг улс төр, дипломатын аргаар хангах үндэс болж байна.

Цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар мэдэгдэхүйц сайжирсан. Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд ирсэн болон гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагчдад эх оронч үзэл төлөвшүүлэх ач холбогдолтой. Зэвсэгт хүчний хөгжлийн санд тодорхой мөнгөн хуримтлал бүрдүүлсэн. Цэргийн алба хаагчдын нийгмийн асуудалд тодорхой дэмжлэг болж байгаа. Бид хойшид ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа бие бүрэлдэхүүний эрүүл мэндийг онцгой анхаарахаас гадна тухайн оронд ашиглаж байгаа техникээ шинэчлэн сайжруулах бодлого, чиглэл барьж байгааг нэн тэргүүнд хэлэх нь зүйтэй.


-Зэвсэгт хүчнийг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрт тусгасан энхийг сахиулах ажиллагааны талаарх зорилтдоо хүрсэн үү. Цаашид энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй, гүйцэтгэсэн алба хаагчдынхаа, тэр дундаа ахлагч нарынхаа нийгмийн асуудлыг дараагийн хөтөлбөртөө яаж тусгах бол?

-Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх дэд хөтөлбөрүүд батлагдсан байдаг. Үр дүнг нь тооцож үзэхэд хамгийн өндөр хувьтай дүгнэгдсэн нь энхийг дэмжих ажиллагааны хөтөлбөрүүд байлаа. Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд томоохон хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт хийсэн, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийг шинээр байгуулсан. Батлан хамгаалахын сайд 2015 оныг ахлагчийн жил болгосонтой холбогдуулан ахлагч нарын нийгмийн асуудлыг шийдэхэд чиглэсэн ажил хийж байна. Ялангуяа ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэх үүний томилолтын зардлыг нэмэгдүүлэх талаар ЗХЖШ-аас санал боловсруулан, сайдын зөвлөлд танилцуулж Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа.

-НҮБ энхийг сахиулагчдын нөхөн төлбөрийг 80 хувийг алба хаагчдад, 20 хувийг төр авахаар болгосон гэсэн. Манайх 70/30 байгаа. Үүнийг нэмэгдүүлэх боломж бий юү. Манай энхийг сахиулагчид эхэндээ зургаан сар, одоо есөн сар үүрэг гүйцэтгэж байгаа. Цаашид жилийн хугацаагаар үүрэг гүйцэтгэх болж байгаа гэсэн. Хэзээнээс бүтэн жил хилийн чанадад үүрэг гүйцэтгэх вэ. Офицер ахлагч нар үүнд бие болон сэтгэл санааны хувьд хэр бэлэн бэ?

-Энхийг сахиулагчдын нөхөн төлбөрт Засгийн газар өөрчлөлт оруулаагүй. Одоо цэргийн алба хаагчид сард 1332 ам.доллар авахаас 70 хувь буюу 932-ыг авахаар болж байгаа. Тэгэхээр жилүүрэг гүйцэтгэх алба хаагч ойролцоогоор 21 сая гаруй төгрөг авна гэсэн үг. НҮБ-аас цэргийн бүх багийг жил үүрэг гүйцэтгүүлэх шийдвэр гаргасан юм. Энэ шийдвэртэй уялдуулан алба хаагчдын томилолтыг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. БНӨСУ-д үүрэг гүйцэтгэх V ээлжийн батальон нэг жилийн хугацаатай явах юм. Бие бүрэлдэхүүний хувьд бэлтгэлд гарах үеэс нь нэг жил үүрэг гүйцэтгэхийг нь мэдэгдсэн учир сэтгэл санааны бэлтгэлтэй байгаа. Хилийн чанадад үүрэг гүйцэтгэх сонирхолтой алба хаагчдын тоо өсөн нэмэгдэж байна.

-Зарим оронд, ялангуяа Африкт үүрэг гүйцэтгэж буй цэргүүд шумуулд хазуулахаас эхлээд эрсдэл өндөр байдаг. Түүнээс хамгаалах эм нь хүний биед сөрөг нөлөөтэй гэсэн хардлага бий. Цэргүүдийнхээ эрүүл мэндийг нь хамгаалах чиглэлээр ЗХЖШ ямар арга хэмжээ авч байна вэ?

-Африкт энхийг сахиулсан бүрэлдэхүүн хумхаа өвчнөөс хамгаалах эмийг тэнд байхдаа хэрэглэдэг. Уг эм нь хүний биед гаж нөлөөгүй, олон улсад хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг. Ажиллагаанаас ирсний дараа цэргийн алба хаагчдыг Засгийн газрын журмын дагуу амраан, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэдэг. Цэргийн алба хаагчдыг амраах зардлыг Засгийн газраар батлуулдаг юм. Тэднийг амраах тухай Засгийн газрын тогтоолд бүрэн тусгасан байдаг ч харамсалтай нь манай зарим алба хаагч өөрсдөө амрахгүй, нутаг орон руугаа явах гэх зэргээр амралт сувилал, нөхөн сэргээх газарт очихгүй байх тохиолдол бий.

-Та өөрөө аль аль улсад энхийг сахиулж явав?

-“Иракийн эрх чөлөө” ажиллагааны II ээлжинд анх үүрэг гүйцэтгэсэн. Манай ээлж 2004 оны хоёрдугаар сарын 4-нд Иракт очиж, I ээлжийн алба хаагчдаасаа үүргээ хүлээж аваад ердөө 14 хонож байтал террорист халдлага болсон юм. Тухайн үед хэвлэлээр ч дуулиан болж байсан шүү дээ. Манай ээлжинд үүрэг гүйцэтгэж байсан дэд ахлагч Г.Аззаяа, дэд ахлагч Ш.Самбуу-Ёндон нар террорист халдлагыг таслан зогсоож байлаа. Тухайн үед багийн захирагчаар одоо БНӨСУ-д бүсийн командлагчаар ажиллаж байгаа, бригадын генерал Д.Баярсайхан дарга маань явсан шүү дээ.

-Түүнээс хойш ямар ажиллагаанд оролцсон бэ? Миний мэдэхээр та Суданд үүрэг гүйцэтгэх нэг багийн захирагчаар яваад ирсэн санагдана.

-Аливаа багийн захирагчаар үүрэг гүйцэтгэнэ гэдэг тухайн багийн нийт бүрэлдэхүүний амь, нас эрүүл мэндийг хариуцахаас гадна цэргийн багийн бүхэл үйл ажиллагааг бүрэн хянаж, удирддаг байх ёстой. Ер нь хүний амь нас хариуцна гэдэг маш том хариуцлага, нэр төрийн хэрэг л дээ. Үүний дараа миний бие Сьерра Леон дахь НҮБ-ын тусгай шүүхийг хамгаалах багийн I, X ээлжинд үүрэг гүйцэтгэж байлаа. Мөн Косовад багийн захирагч, Суданд цэргийн ажиглагчаар явсан. Хамгийн сүүлд Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэсэн III батальоны захирагчаар яваад ирсэн.

Г.ЦОЛМОН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
12.0.204.242 Энэ сэтгүүлч зайлуул асуулт л асуухаа бодож, тухайн салбарыг өмнө нь судалж байгаад асуултуудаа боловсруулаад асууж мэддэггүй малууд СЭТГҮҮЛЧ нэр зүүгээд явах юм. НҮБ цэргийн нөхөн төлбөрөө засгийн газарт нь өгнө. Засгийн газар нь хэндээ хэдийг өгөхийн шийднэ. НҮБ.ын оролцоо огт байхгүй. НҮБ нөхөн олговороо 1028 байсныг 1332 болгосон гэсэн байна. Бас хүний ярьсан зүйлийг эвтэйхэн найруулчихаж байхсан. 80, 20% болгох гээд ажиллаж байна гэж хэлж байна. Тийм шийд нь засгийн газраас гарна. Сэтгүүлчээ битгий буруу бичиж хүний толгой эргүүлж буруу мэдээлэл цацаад бай.
211.36.131.41 Mongold gants ajillaj bga salbar batlan hamgaalah l bn da
115.217.162.98 Bultiisen saihan nudtei hun bainaa.
115.217.162.98 ded hurandaa erdenebat ta mongol tsergiin baharhal shuu tanii udirdlagan door unmiss ajilgaand uureg guitsethed sxn bsn shuu amjilt husie
  • 2015 оны 06 сарын 23
115.217.162.98 Өөр хэлчих юм чамд алга уу...
  • 2015 оны 06 сарын 22
66.58.202.234 ene batlan halgaalah yamand bodlogoo zohitsuuldag hymyys bdgyi umu.orosuudtai muudah bas neg teneg um hij bn daa.byh daisnuudyg ni uriad avaad ireh um. ted chini durtai irne sh te.tedend bidnii gadaad bodlogod ene chini yaj nolooloh ni tedend padlia bhgyi sh te.harin ch jinhene orosyg odoon hatgasan alham hiihed ni bid zygeer l tuslaad ogch bn sg te.ene oros china 2 toi chini iim yed ni ingej boldogyi um sh te.armi geed l bdg.nisdeg ongots yavdag tanl buuddag ih buu er ni bii u.ta nar er ni u hiigeed bnaa.heden teneg general hurandaa naraa um unshuulaachee.armiin huvid iim teneg alhan hiij bgaa chini orosyn huvid mash emzeg gazryg ni hondoj bn daa. yamar teneg um be dee ta nar
66.58.202.234 Таны хариулт ...unuudur Mongol usliin neriig delhiid gargaj brend bolj bgaa tsuuhun zuiliin neg ni ene tsagiin Zevsegt huchin gedegtei margah herggui. Oros , Hytad 2 manai munhiin hursh gedeg unen, Uls ornii huvid hurshiig hench songohgui zayagdmal bdag ym . harin ch Mongol Uls delhiin asuudaltai Ulsuudiin oilgoltsol itgeltseliig bii bolgoh guur talbar bolj bgaa ni baharhuushtai, hoitongoos ene surguulid orsuud irj oroltsoh biz dee, Hytad naiz ni ene jil oroltsoj bgaag harhad......
  • 2015 оны 06 сарын 30
66.58.202.234 Таны хариулт ...darga amjilt mundag shu
  • 2015 оны 06 сарын 26
66.58.202.234 Za uuchlaarai ter Zevsegt huvhniig teneg gej doromjlood bgaa nuhurt tailbar hiiye!!!!Ingehed uuruu tsergiin alba haasnuu? Africiin haluun, Afgan Irakiin daind uureg guitsetgej huls tsusaa ursgaj uzsenuu???Mongolin Zevsegt huchin uurin chadlaar heden bor tsergiin shudarga huls hudulmur , olon uls bolon NUB iin shalgatiig davan huleen zuvshuurugdsun orchin yeiin zevseg texniceere uureg guitsetgedeg. Ene yariltslaga ugsun hun bol delhiin olon orond uureg guitsetgej mun surch bolovsron, NUB iin olon hunii ami nas ayulgui baidlig hangan buhel buten Battalionii tsergin alba haagchdin ami nasiig hariutsan udirdan avch yavaad irsen tsergiin darga! Harin ta uuruu henii tuluu huls, tsusaa ursgan ysee buural boltloo ynecheer zutgej uzsen be? Yugaa yariad bgaaan?????Таны хариулт ...
  • 2015 оны 06 сарын 24
66.58.202.234 Мундаг удирдагч шүү амжилт хшсье Эрдэнэбат даргадаа
  • 2015 оны 06 сарын 23
66.58.202.234 Mongol ulsad hamgiin zow bodlogo barimtalj yuwaa salbar bol Zewsegt hvchin yum shv yum olon yum yridag hugshin kulikaaz we
  • 2015 оны 06 сарын 22

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд