Хүүхдийн төлөө газрын дарга илүү цалин авч байжээ

2015 оны 06 сарын 18

АТГ-аас Хүүхдийн төлөө үндэсний газар авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгаатай нь танилцжээ. Энэ үеэр тус газрын дарга И.Нарантуяа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтыг зөрчиж, удаа дараагийн шийдвэрээр өөртөө илүү цагийн хөлс, урамшуулал авч байсан нь тогтоогджээ.

Мөн “Хүүхдийн ажилтан албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан олон нийтэд танигдах, сурталчлах, үйлчлэх зориулалттай ажлын жигд хувцастай болгох, хувцасны загвар зохиох” тушаал гаргаж, уг арга хэмжээнд зарцуулах 13.5 сая төгрөгийг “Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн зардлаас гаргахыг зөвшөөрсөн байж. Ингэхдээ Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2011 оны 347 дугаар тогтоолын хамааралгүй заалтуудыг үндэслэсэн гэнэ.

Тиймээс АТГ-аас Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяад хариуцлага тооцох тухай мэдэгдлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд хүргүүлсэн байна. Үүний дагуу С.Эрдэнэ сайд тушаал гарган И.Нарантуяагийн цалинг хоёр сарын хугацаанд 30 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ авчээ.

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
133.3.240.12 Novshiin xuudii ve
202.126.89.199 Сонгуулийн мажоритари тогтолцооны балаг гэхээс өөр хэлэх үг алга.2012 оны сонгуульд энэ хүн Баянзүрх дүүрэгт УИХ-д нэр дэвшээд ялагдсан.Өөрөөс

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд