Тэнсэнтэй залуусыг бизнес эрхлэхэд дэмжинэ

2015 оны 06 сарын 16

Улсын ерөнхий прокурорын орлогч, Цагдаагийн ерөнхий газрын даргын хамтран хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан болон тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн иргэдэд тавих хяналтыг сайжруулах 45 хоногийн аян зарласан аж. Үүний хүрээнд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтсээс хариуцсан 10-19 дүгээр хороонд оршин суух хаягтай, цагдаагийн байгууллагын хяналтад байдаг хүмүүстэй өчигдөр уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй хүмүүст гэмт хэрэг, захиргааны зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, хэрэв зөрчвөл ямар хор, хохирол учрах талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ тэдгээр иргэдэд тохиолдож буй хүндрэл бэрхшээл, санал бодлыг нь тус хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа О.Амарсанаа, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, дэд хурандаа Л.Амгаланбаатар, Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн Х.Оюун, Жижиг дунд үйлдвэрлэлийн мэргэжилтэн Ш.Мөнхтуул зэрэг албаны хүмүүс сонссон байна.
Энэ үеэр дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийнхэнтэй хамтарч уулзалтад оролцсон амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой, ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй боловч ажлын байр олдохгүй байгаа болон гарын ур дүйтэй, бизнесийн гараагаа эхлүүлэх сонирхол, хүсэлтэй хүмүүсийг нийгэмшүүлэх, ажил хөдөлмөртэй болоход нь туслах зорилгоор сургалтад хамруулах арга  хэмжээ авчээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд