О.Пүрэвбаатар тэргүүтэй дасгалжуулагчдыг Д.Дагвадорж шүүхэд өгчээ

2015 оны 06 сарын 12

Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, хөдөлмөрийн баатар Асашёорюү Д.Дагвадорж нэр төрөө сэргээлгэхээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны II шүүхэд гомдол гаргажээ. Хэргийн хариуцагч нь чөлөөт бөхийн эрэгтэй тамирчдаас бүрдсэн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, гавьяат дасгалжуулагч Б.Баяраа, шигшээ багийн дасгалжуулагч Л.Энхбаяр нар аж.

Катарт болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний дараа дээрх хүмүүс эх орондоо ирээд Чөлөөт бөхийн холбоог шинэчлэн зохион байгуулах түр хороо байгуулснаа мэдэгдээд, Монголын Чөлөөт бөхийн холбооныхныг тав хоногийн дотор бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардахын зэрэгцээ “Энэ холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж тамирчдыг дарамталж, хэл амаар доромжилдог” хэмээн хэвлэлийнхэнд мэдээлсэн юм.

Харин Д.Дагвадорж тэргүүтэй тус холбооныхон үүнийг хэдхэн хоногийн дараа няцааж, гүтгэлэг хэмээн тайлбарласан билээ. Ингээд Д.Дагвадорж нэр төрөө сэргээлгэхээр дээрх шүүхэд хандаад байгаа аж. Бидний авсан мэдээллээр Асашёорюү тамирчдаа дарамталж буй бичлэг нь хариуцагч дөрвөн хүнд байгаа сурагтай. Түүнийгээ шүүхэд нотлох баримт болгон өгөхөөр ярьж буй гэнэ.

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
124.158.77.31 ene hun ch hol yvahguide
112.72.13.3 энэ хүн хэзээ ч засрахгүй, хэзээ ч өөрийнхөө бурууг хүлээхгүй, ойлгох ч үгүй хүн байхөө
202.5.205.16 эрчүүд минь дээ

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд