Хүүхэд амиа хорлох хүртлээ донтсон “Анданте”-г эмийн жагсаалтаас хасав

2015 оны 06 сарын 09

Монгол хүүхэд, залуус, ирээдүй хойчийг айдаст автуулаад байгаа цагаан тахлын эсрэг хууль хяналтын байгууллагынхан өнгөрсөн сарын сүүлч энэ сарын эхээр тусгай ажиллагаа зохион байгуулж бэлтгэн нийлүүлэгч байж болзошгүй этгээд гэж үзсэн 21 хүнийг саатуулан, эрүүгийн 10 хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Сэжигтнүүдийн зургаа нь өмнө нь ял шийтгүүлж байснаас гурав нь буюу Б, Э, Эн нар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт ял шийтгүүлж байсан юм билээ. ЭЦГ-ын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хэлтэст шалгасан хэргийг сүүлийн таван жилээр харьцуулан харвал энэ хугацаанд жил бүр л өссөн үзүүлэлттэй байгаа юм.

-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Б.Баатархүүгийн сэтгүүлчдэд мэдээлснээс эш татвал “2010 онд 15 гэмт хэрэг, 51 үйлдэлд 75 хүн холбогдож байсан бол 2011 онд 26 гэмт хэрэг, 61 үйлдэлд 107 хүн холбогдож байжээ. 2012 онд хамгийн их буюу 36 гэмт хэрэг, 133 үйлдэлд 171 иргэн, 2013 онд 37 гэмт хэрэг, 77 үйлдэлд 99 хүн, 2014 онд 65 гэмт хэрэгт 132 хүн холбогдож, цагдаагийн байгууллагад шалгуулсан” гэв. Энэ төрлийн гэмт хэрэг жил бүр нэмэгдэхийн зэрэгцээ түүнд холбогдсон хүмүүс ч нас залуужиж байгаа нь түгшүүрийн харанга дэлдэж буй юм.

ХУВИЙН СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН ХҮҮГИЙН ТОЛГОЙГ ДАХИАД ИЛЭЭД ЯВУУЛАХ УУ

Цагдаагийнхан тавдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 2-ны хооронд хар тамхи, мансууруулах бодис борлуулагчдыг илрүүлэхийн тулд тусгай ажиллагаа явуулсны дараа зарим мэдээллийн хэрэгслээр олны танил хүн холбогдсон гэж бичиж байсан ч тэр бүр олонд танигдаагүй хүмүүс саатуулагдсан нь тодорхой болсон юм. “Хархорин” захын эзний хүү Л.Цэгцбаатараас гадна нэгэн хувийн дээд сургуулийн захирлын хүү, өмнө нь буюу 2013 оны гуравдугаар сард хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар олж авч хадгалсан хэрэгт таван сар баривчлах ял шийтгүүлсэн Эн гэх залуу байгаа аж. Тэрбээр 2012 оны аравдугаар сард 0.9 гр “мөс” гэртээ болон биедээ хадгалж байсан хэрэгт уг ялыг сонссон юм байна. Эн нь “Танихгүй хүнээс авч хэрэглэсэн” хэмээн мэдүүлдэг бөгөөд мөрдөн байцаах, прокурор, шүүхийнхэн “танихгүй залуу”-г нь тухайн үед олж илрүүлж чадсан бол өдгөө дахин гэмт хэрэгт холбогдох байсан уу гэдгийг бодолцож үзмээр.

Тухайн үед “танихгүй залуу”-г нь олоогүй, Эн-д хариуцлага тооцолгүй, толгойг нь илж, таван сар баривчлах ял өгөөд явуулсан. Энэ удаад хуулийн байгууллага дахин толгойг нь илээд өнгөрөөх үү гэдгийг харах л үлдэж байгаа юм. Бидэнд олдсон мэдээллээр тэрбээр төрийн нэгэн чухал албанд ажилд орохынхоо өмнөхөн дахин таагүй хэрэгт холбогдоод буй гэнэ. Хар тамхины хэрэгт холбогдсон 21 хүний дотор муу зүйлд татагдсан залуусын дунд Дима нэрээрээ алдаршсан ОХУ-ын иргэн Дмитрий Николаевич Уткин гэгч бий. Тэрбээр өөрөө хар тамхи хэрэглэгч төдийгүй мансууруулах бодис боловсруулан манай залууст борлуулж байсан хэрэгт буруутгагдаж буй юм билээ. Манайд олон жил амьдарч байгаа тэрбээр хил орчмоор явж өвс түүж, боловсруулдаг байсан бололтой.

“АНДАНТЕ”-Г БОРЛУУЛЖ, ХУДАЛДАН АВБАЛ ЯЛТАН БОЛНО

ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн тусгай ажиллагааны үеэр хэрэгт сэжиглэгдсэн 21 хүний орон байр, тээврийн хэрэгсэл, биед үзлэг хийж, метамфетамины төрлийн мансууруулах бодис болох “Ice” буюу мөс 111.1, гашиш 15.5 гр, олсны төрлийн ургамал болох каннабис өвс 6.4 кг, Монгол Улсын эмийн жагсаалтаас хасагдсан “Анданте” хэмээх эм 490 ширхгийг эд мөрийн баримтаар хураагаад байгаа юм. “Анданте” гэх эмийг Унгарын “Gedeon Richter” хэмээх компанид тайвшруулах үйлчилгээтэй хэмээн үйлдвэрлэдэг бөгөөд манай улсад анх 2009 онд оруулж ирэн Улсын эмийн бүртгэлд бүртгүүлсэн аж. Тайвшруулах үйлчилгээтэй уг эмийг манай хүүхэд залуус олноор нь худалдан авч өндөр тунгаар хэрэглэн мансуурч, хэтрүүлэн хэрэглэсний улмаас элийрч солиорох шахдаг хүчтэй үйлчилгээтэй гэнэ.

Маш хүчтэй үйлчилгээтэй энэ эмийг хэрэглэсэн нэг монгол залуу тунг хэтрүүлэн хэрэглэж мансуурсны улмаас амиа хорлосон тохиолдол гарсныг Эрүүл мэндийн болон Хууль зүйн яам, цагдаагийнхан нуугаад өнгөрсөн юм билээ. Тиймээс 2014 оны гуравдугаар сарын 19-нд Эрүүл мэндийн сайдын тушаалаар Улсын эмийн жагсаалтаас “Анданте”-г хасаж, энэ оны хоёрдугаар сарын 14-нд Эрүүл мэнд, спортын сайдын тушаалаар Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад бүртгэсэн юм байна.

эмийг ОХУ-аас манайд ихээр оруулж ирэн худалдах явдал байгаа аж. Тиймээс уншигчдадаа анхааруулахад Улсын эмийн жагсаалтаас хасагдаж, Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад орсон “Анданте”-г олж авсан хэн ч байсан эрүүгийн хариуцлагад татагдаж, хэрэгтний ширээнд суухад ойрхон байгаа юм. Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын мансууруулах бодисын тухай конвенцийн жагсаалтад “Анданте”-д агуулагддаг залетлон гэх бодис багтдаг аж.

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд