Автобусны компаниудын захирлуудыг хорих хугацааг сунгав

2015 оны 06 сарын 09

Нийслэлчүүдийн хөл дүүжлэх унаа болсон нийтийн тээврийн компаниудын удирдлага нөхөн олговрын мөнгийг хуурамч гүйцэтгэлээр завшиж байсан дуулиан дэгдэж, өдгөө ЭЦГ-ын Эдийн засгийн хэлтсийнхэн шалгаж буй билээ. “Тэнүүн огоо”, “Тулга огоо” компанийн захирал А.Ганхуяг, “Тэнүүн дэлгэр” компанийн захирал С.Энхболд нийслэлийн Тээврийн газрын ахлах мэргэжилтэн нарыг “МТ-150” маркийн GPS төхөөрөмж хувийн машинд тавьж яваад, хуурамч гүйцэтгэл, тайлан гаргаж, ахмад настан, оюутан, цагдаагийн ажилтныг тээвэрлэсний нөхөн олговрыг луйвардсан, Нийслэлийн тээврийн газрын ахлах мэргэжилтэнтэй хамтран ажлын гүйцэтгэлийнхээ тоог нэмэгдүүлж мөнгө завшсан хэрэгт буруутгаж ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон билээ.

Тэднийг саяхнаас сэжигтнээр тооцон хорьж мөрдөх хугацааг сунгасан бөгөөд хоригдсон дөрвөн хүнээс нэгийг нь батлан даалтад гаргасан гэх мэдээлэл байна.

Харин нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч зарим хувийн компанийнхан “GPS байнга давхардуулан зүүдэг, хуурамч гүйцэтгэл тайлан гаргадаг, Нийслэлийн тээврийн газар төдийгүй Засаг даргын орлогчийн ивээлд байдаг компанийг шалгалгүй, харин нийслэлийн нийтийн тээврийн салбарт томоохон хувь нэмэр оруулж байгаа аж ахуйн нэгжийн удирдлагыг улс төрийн зорилгоор, автобус компаниудын эрх бүхий албан тушаалтнуудын хоорондын зөрчлөөс болж хорьж шалгаж байгаа нь хачирхалтай хэмээн зарим учир мэдэх хүн ярьж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.72.13.167 Та юу гэж бодож байна ...niisleliin teevriin gazriin dargiig hamt shalga

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд