Хилийн хэсэгт түймэр ассаар байна

2015 оны 05 сарын 25

Өнгөрч байгаа долоо хоног болон шинэ долоо хоногийн эхний өдрийн байдлаар манай улсын хилийн хэсэгт түймэр ассан хэвээр байна. Дорнод аймгийн Баян-Уул сум дахь хилийн хэсэгт ОХУ-ын талаас тавдугаар сарын 23-нд хил даван орж ирсэн түймрийг хилчид, орон нутгийн онцгой байдлын алба хаагчид болон ард иргэдийн хамт унтраахаар гурав дахь өдрөө ажиллаж, өчигдөр 17.00 цагийн үед цурманд оруулсан гэнэ. Энэ түймрийг унтраахаар Баян-Уулын хилийн отрядоос 30-аад хүний бүрэлдэхүүнтэй бүлэг морин уналгатайгаар ажиллаж байгаа аж.
Харин өнгөрсөн долоо хоногийн байдлаар Хөвсгөл аймаг дахь хилийн отрядын … дугаар заставаас 36 км зайд гарсан түймрийг, мөн Балбираг нэртэй газар гарсан галыг хилчид өөрсдийн хүчээр унтраажээ.
Түүнээс гадна Булган аймгийн Тэшиг сумын хилийн хэсэгт буюу Хужирын баруун гол, Хөндлөн булаг нэртэй газарт гарсан түймрийн хилчид онцгой байдлын алба хаагчид болоод орон нутгийн иргэдийн хүчээр унтраасан гэнэ. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд