Г.Дэнзэнг АТГ-аас саатуулж, гэрт нь нэгжлэг хийжээ

2015 оны 05 сарын 21

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хүргэн дүү, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс өчигдөр саатуулсан тухай мэдээлэл өчигдөр бидэнд ирлээ. Тэрбээр өчигдрийн сонинд “Би бохир улс төрийн золиос болсноо нотлох болно” хэмээн ярилцлага өгөхдөө өөрийг нь “АТГ-аас нэг ч удаа дуудаж асуугаагүй, шалгаж байгаа гэж мэдээлэл цацсанд гайхаж байна” гэсэн байсан. Харин түүнийг өчигдрөөс сэжигтнээр албан ёсоор тооцсон тухай мэдээллийг холбогдох байгууллагынхан хэллээ. Г.Дэнзэнг шалгаж эхэлсэн нь үнэн эсэхийг тодруулахаар намын нөхдөд нь хандахад “АТГ-ынхан шалгаж эхэлсэн нь үнэн. Өмгөөлөгч нь нарийн учрыг сайн мэдэж байгаа. 9981... дугаарын утсаар өмгөөлөгчөөс нь нарийн учрыг лавласан нь дээр. Бидэнд “Тодруулах зүйл байна гэж Г.Дэнзэнг дуудаад шууд баривчилсан гэх мэдээлэл өгсөн” гэлээ.  Прокурорын байгууллагынхнаас лавлахад “Өчигдөр гэрт нь нэгжлэг хийх, албадан саатуулах зөвшөөрөл АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс авахаар хандсаныг шүүхэд танилцуулсан. Шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрээ гаргаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу нэгжлэг хийх, саатуулах зөвшөөрөл олгосны дагуу сэжигтнээр тооцон цагдан хорих захирамж гаргасан байна лээ” гэв. Бидэнд олдсон мэдээллээр Г.Дэнзэнг мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж болзошгүй, хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанаас санаатайгаар зайлсхийхийг оролдсон гэсэн үндэслэлээр ийм арга хэмжээ авсан сурагтай. Г.Дэнзэнг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан, эд хөрөнгө завшсан, мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэж байгаа талаар албан бус эх сурвалжууд хэлж байгаа. Гэхдээ түүний хэргийг “Эрдэнэс Тавантолгой”-н захирлаар ажиллаж байсан Я.Батсуурийнхаас тусгаарлан шалгаж буй юм. Мөрдөн байцаалтын явцад “Говь повер”-т мөнгө шилжүүлсэн гэх үйлдэл нь уг хоёр хэргийг нэгтгэж болзошгүй гэсэн мэдээлэл ч бидэнд ирлээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.70.42.74 Шалгаад дүнг нь ил тод мэдээлж байгаа ч Худлаа сүрийг үзүүлээд чимээгүй болчихдог. Буруутай бол шийтгэж, буруугүй бол хэлмэгдүүлэлтээ зогсоох арга хэмжээ авч баймаар.Та юу гэж бодож байна ...
66.58.202.234 eronhii said bsn Bayar yasan be.yagaad ene tuhai chimeegyi bolgoh geed bnaa.oyu-tolgoi bayartsogt bagshiin zovlosnoor saihanbilegiin garaar orloo.mongol africa bolloo.ardchilagchid haana ch ochison gazraa oorsdoo bayajij orooliig tsolomdog huulitai shyy dee.manai ardchilagchid bol ner zyysen byyr zysee huvirgasan hulgaichuud shyy.25 jiliin dotor 70 jil bosgoson byhniig bullaa. hamgiin gol ni ted mongolchuudyg margaashdaa itgedegyi malnuud bolgoloo.

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд