Тагнуулын Д.Цогтбаатарт хүн гүтгэсэн хэмээн ял шийтгэжээ

2015 оны 05 сарын 21

Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Донровын Цогтбаатарыг төрийн нууц задруулсан, бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэм буруутайд тооцож, анхан шатны шүүх өнгөрсөн оны аравдугаар сарын 24-нд таван жил хорих ял шийтгэсэн билээ. Тэрбээр өдгөө уг ялыг ШШГЕГ-ын харьяа хорих ангид эдэлж буй. Тэгвэл түүний эдлэх ёстой хорих ял дээр нэмж бусдыг гүтгэсэн гэм буруутайд тооцож, гурван сар нэг хоногийн хугацаагаар баривчлах ял Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх оноожээ. Д.Цогтбаатар төрийн нууц задруулсан, бусдын эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн, бусдад эрүү шүүлт тулгасан гэх хэрэгт шалгуулж байхдаа өнгөрсөн оны долоо, наймдугаар сард “Өдрийн сонин”, “Open door” сонинд Ерөнхийлөгчид хандсан захидал хэвлүүлсэн билээ. Уг захидалдаа тухайн үеийн АТГ-ын дэд дарга, өдгөөгийн ТЕГ-ын дарга Б.Хурцыг гүтгэсэн гэж шүүх үзсэн байна. Д.Цогтбаатарын эдлэх ёстой таван жилийн ялаас гурван жил найман сар гаруй нь үлдсэн бөгөөд түүн дээр нь нэмж уг баривчлах ялыг нэгтгэсэн аж. Улмаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж, эдлэх ёстой хугацааг нь дээрх байдлаар тогтоожээ. Харин Д.Цогтбаатар хүн гүтгэсэн гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах шатны шүүхэд хандчихаад байгаа юм байна. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд