Танкнуудад засвар үйлчилгээ хийхээр галт тэргээр тээвэрлэжээ

2015 оны 05 сарын 18

Өнгөрсөн бямба гаригийн 12.00 цагийн үед танк, хуягт тээвэрлэгч ачсан галт тэрэгний цуваа нийслэлд орж ирсэн зураг олон нийтийн сүлжээгээр цацагдаж, зарим нь энэ одоо юу болж байна хэмээн хардаж, сэрдэж эхэлсэн. Магадгүй хоёр их хөрш маань Газар дундын тэнгист цэргийн хамтарсан сургууль хийж эхэлсэн өдрүүдэд цэргийн хүнд техник ачсан галт тэрэг нийслэлд орж ирсэн нь Монголын нутагт гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай хууль зөрчигдөж буй юм биш биз гэсэн хардлага төрүүлсэн биз.

Уг нь Засгийн газрын зүгээс Энэтхэгийн Ерөнхий сайдын айлчлалтай холбогдуулан байлдааны зэвсэг техник, уул уурхайн зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис нийслэл орчимд тээвэрлэхийг хориглосон шийдвэр гаргасан сурагтай байсан. Энэ үед нийслэлд танкийн цуваа орж ирсэнд учир мэдэх хүмүүс гайхсан бололтой. ЗХЖШ-ын албаны хүмүүсээс танк ачсан галт тэрэгний цуваа нийслэлд орж ирсэн талаар тодруулахад “ОХУ-тай хамтран явуулдаг цэргийн хамтарсан “Сэлэнгэ” сургууль ирэх наймдугаар сард Хиагтад явагдана.

Түүнд бэлтгэн зарим танк, хуягт тээвэрлэгчид засвар үйлчилгээ хийхийн тулд төмөр замаар тээвэрлэсэн. Энд хууль, журам зөрчсөн зүйл байхгүй” гэлээ.

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд