ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хууль зөрчин өөрийгөө шагнаж байжээ

2015 оны 05 сарын 12

Улсын хэмээх тодотголтой эмнэлгийн дарга, захирлаар томилогдохын тулд зарим хүн үхэн хатан тэмцдэг нь эрх мэдэл албан тушаалаа ашиглаж, төсвийн хөрөнгөөс зувчуулах боломж байдагтай холбоотой бололтой. Үүний тод жишээ нь Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүүгийн гаргасан хууль бус үйлдэл. Түүнийг бусдын эд хөрөнгө залилан мэхэлсэн хэмээн нэг хэсэг шуугиж, хохирогчид нь суулт өлсгөлөн зарлан тэмцэж байв. Энэ хэл ам нь арай гэж намжиж байтал тэрбээр албан тушаалаа урвуулан ашигласан хууль бус үйлдэлд холбоотойг АТГ-ын ажилтнууд тогтоолоо. ХӨСҮТ-ийн 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, арга зүйн удирдлагаар хангах, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжилттэй танилцах зорилгоор АТГ-ынхан газар дээр нь ажилласан байна. Үүний дүнд захирал Д.Нямхүү нь өөртөө удаа дараа шагнал, урамшуулал олгож байсныг тогтоожээ. Тэрбээр өөртөө урамшуулал нэрээр 5.5 сая, илүү цагийн хөлс хэмээн 3.1 сая төгрөгийн хөлс олгосон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн аж. Түүнээс гадна Сүрьеэгийн клиникийн засварын ажлыг 10.8 сая төгрөгөөр төсөвлөж, үнийн ямар ч харьцуулалт хийлгүйгээр “Дойт трейд” гэх компанитай шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлжээ. Тиймээс АТГ-аас Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад албан тоот хүргүүлсэн байна. Үүнд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасны дагуу Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүүд хариуцлага хүлээлгэж, цаашид дээрх зөрчил, дутагдлыг дахин гаргуулахгүй байх чиглэлээр нийт эрүүл мэндийн байгууллагын албан тушаалтнуудад урьдчилан сэргийлэх зорилгоор танилцуулахыг хүсье” гэжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд