Ш.Баавар дахиад ял шийтгүүлэхэд хүрэв

2015 оны 05 сарын 12

Хип хоп холбооны ерөнхийлөгч, “Дижитал” хамтлагийн Баавар буюу Ш.Батбаяр дахиад ял шийтгүүлэхэд хүрчээ. Түүнд холбогдох хэрэгт Дүүргийн I прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд шилжүүлснийг энэ сарын 14-нд хэлэлцэхээр товложээ. Баавар өмнө нь хар тамхины болон ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид гал тавьсан хэрэгт холбогдож байсан юм. Харин энэ удаа тэрбээр цагдаагийн ажилтны биед халдсан хэргээр шүүхийн хаалга татаж байгаа аж. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Говьсүмбэр аймагт нээгдсэн “Жигүүр гранд”-ын Д.Баттөрийн дүүгийн рестораны нээлтийн ёслолын үеэр Ш.Батбаяраас гадна “Айс топ” хамтлагийн залуус, Баянгол дүүргийн ИТХ-ын Ажлын албаны даргаар ажиллаж байсан М.Бадрал зэрэг хэд хэдэн хүн мансууруулах бодис хэрэглээд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хэлтсийнхэнд баригдсан юм. Тэдний цус, шээсэнд шинжилгээ хийхэд мансууруулах бодис хэрэглэсэн тогтоогдсон байдаг. Энэ үеэр Ш.Батбаяр тэднийг шалгахаар очсон цагдаагийн ажилтныг боож унаган биед нь халдсан хэрэгт холбогдоод байгаа аж. Харин “Айс топ”-ын Д.Манлайжаргал хар тамхи, мансууруулах бодисын нэг төрөл болох “мөс”-ийг хууль бусаар олж авч тээвэрлэсэн хэргийг хүлээсэн бол С.Чулуунбаяр буюу “Коби”, Ж.Бат-Оргил нар уг хэрэгт холбогдолгүй гэж тогтоогдсон гэнэ. Ш.Батбаяр, Д.Манлайжаргал, М.Бадрал нарт холбогдох хэргийг шүүх пүрэв гаригийн 14.00 цагт хэлэлцэхээр товложээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.21.100.42 yanaa daxiad shatax n bn sh de
103.229.121.171 Та юу гэж бодож байна ...ккк
103.229.121.171 Та юу гэж бодож байна ...ккк
103.229.121.171 Одоо өнгөрсөөн. Нөгөөдөх чинь одоо бас айсандаа бөгсний нүхээ оёох хэрэг гарч дээ.
203.194.114.249 Та юу гэж бодож байна ..Olnii itgel setgeliig daahgui huursmch umnuud. Baabar ooriigoo hen grj bodood bgaa um enenees bolj gemgui toriin tsagdaa nar hohirson.
124.158.126.101 ochood shataachih vii dee balai chini
124.158.126.101 ene hun baih yostoi gazar luugaa l ochih geed bgaa yum bna. Yavuulah ni zuvuu
  • 2015 оны 05 сарын 13
124.158.126.101 Ene idol bolimoor yum. Таны хариулт ...
  • 2015 оны 05 сарын 12
124.158.126.101 Ha ha goe hellee
  • 2015 оны 05 сарын 12
103.10.23.25 Одоо явуулсан нь дээрээ даварцан юм.
122.201.17.34 odoo yavuulaa naaduulaa

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд