Мөрдөн байцаах болон Эрүүгийн цагдаагийн газрыг дахин байгууллаа

2015 оны 05 сарын 10

Хууль зүйн сайд Д.Дорлигжавын баталсан тушаалын дагуу ЦЕГ, түүний харьяа газар, албадууд шинэ бүтцээр ажиллахаар болж,түүнийгээ өнөөдөр алба хаагчдадаа танилцуулахаар шийдвэрлэжээ. Бидэнд олдсон мэдээллээр Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар гэж Х.Тэмүүжингийн үед баталсан албыг татан буулгаж, 2013 оноос өмнөх бүтцээр нь буюу Эрүүгийн цагдаагийн газар (ЭЦГ), Мөрдөн байцаах газар (МБГ)-ыг дахин байгуулж ажиллуулах шийдвэрийг Хууль зүйн сайд гаргасан гэнэ. Гэхдээ ЭЦГ-т мөрдөн байцаагч нар, МБГ-т эрүүгийн төлөөлөгч нар ажиллахаар ЦЕГ-ын удирдлага шинэ бүтэцдээ оруулсан байгаа юм. Шинээр баталсан бүтцээр ЭЦГ-т Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх, Хар тамхи, хүний наймаатай холбоотой хэрэг шалгадаг мөрдөн байцаагч нар шилжих гэнэ. Харин Мөрдөн байцаах газарт ЦЕГ-ын Дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газар болж тусдаа салж гарсан хулгай, залилан, дээрэм, хүн амины хэрэг шалгах хэлтэс, албад нэгдэхээр болж буйн зэрэгцээ эрүүгийн төлөөлөгч нар ажиллах аж. Тус газрын даргаар нь ЗБГХТГ-ын дэд даргаар томилогдоод удаагүй байсан, хурандаа Д.Наранбаатар ажиллах гэнэ. Харин ЭЦГ-ын даргыг хараахан томилоогүй байна.Түүнээс гадна Замын цагдаагийн газрыг Нийтийн хэв журам хамгаалах газар(НХЖХГ)-ын харьяанд байгуулахаар шийдвэрлэжээ. Улмаар НХЖХГ-ын дарга Б.Ганзоригийг өөрчилж, оронд нь Төмөр замын цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж буй, хурандаа М.Отгонбаярыг тавьж болзошгүй гэсэн яриа цагдаагийнхан дунд яригдаж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд