Цагдаа зодсон хятдын хэргийг хаалгахаар 30 албан тушаалтан утас цохиж байна гэв үү

2015 оны 05 сарын 10

Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагч нар үе үе хэн нэгний нударганы “амт үзэх” явдал сүүлийн жилүүдэд олон гарах болсон. Архиндаа халамцаж аагаа багтаасан залуус цагдаа нарт халддаг бол Монголд түр оршин сууж байгаа хятад иргэн ч төрд тангараг өргөсөн алба хаагчид гар хүрч байна. Тухайлбал, энэ сарын 5-нд Ханын материал орчимд үүрэг гүйцэтгэж байсан Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн тасгийн цагдаа-зохицуулагчид БНХАУ-ын иргэн халдаж зодохын зэрэгцээ дүрэмт хувцсыг нь урж танхайрчээ. Танхайрагч хятад эр автомашиндаа эхнэр, хүүхэд, хадам аавыгаа суулгаж явсан гэнэ. Цагдаа-зохицуулагч албан үүргийнхээ дагуу бичиг баримтыг нь шалгаж, гаргасан зөрчилд нь хариуцлага тооцох гээд түүний халдлагад өртсөн байна. Өдгөө уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж буй аж. Харин цагдаагийн байгууллагынхан ингэж шалгаж эхэлж байтал нөгөөх хятад эр өөрийнхөө хууль бус үйлдлийг хаацайлахын тулд цагдаа, прокурорын байгууллагын эрх мэдэлтнүүд рүү утас цохисон сурагтай. Төрийн цагдаа нь эх орондоо хятад эрийн гарын шүүс болж, хувцсаа урж тасдуулчихаад байхад түүнийг хамгаалж, хэргийг нь хаалгахын тулд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтсийн удирдлага руу эрх мэдэлтэй 30 хүн утасдаж, уг хэргийг зохицуулахыг хүссэн гэх мэдээлэл бидэнд ирлээ. Уг нь энэ мэт хууль бус үйлдэл гаргасан харийнхныг ИХШХЕГ-аас албадан гаргах эрхтэй байдаг ч хэрэг нь шүүхээр шийдэгдээгүй болохоор шийдвэр гаргаж чадахгүй байгаа сурагтай.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.229.122.150 Та юу гэж бодож байна ...Хятадын мэдэлд орсон дарга нарын эзлэх хувь өндөр байна гэж харагдаж байна.
43.242.243.227 Ene asuudliig herhen shiudseniig olon niited neelttei medegdeh heregtei. Hen gj darga daramt uzuuleed bgag olond il bolgoh heregtei shd...
122.201.22.50 Хир зэрэг хятадын нөлөөнд дарга нар орсон нь харагдаж байна.
203.194.114.47 Та юу гэж бодож байна .archagui zasag turin bjga n ..
202.21.111.158 Та юу гэж бодож байна ...Монгол хүн монголчуудаа гэхгүй юм бол өөр хэн биднийг гэх юм бэ...
112.72.13.221 Хааш юм бэ энэ дээгүүр байгаа хүмүүс бүгд эрлийз,хурлийз болчихоогүй байлтаа эсвэл бүгдээрэ барьцаалагдчихс ан хүмүүс байдгиймуу
104.235.93.255 Sertsgee Mongol tumen mini ee! Eh oron mini ali hediinee China n Gart orchihson bn shuu. Hen hen utasdaad baigaag il tod heleh heregtei. Tegvel ih olon yum todorhoi bolno doo. !!!

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд