Хуучин найз бүсгүйгээ хөнөөж, машиных нь тээшинд орхисон байжээ

2015 оны 05 сарын 07

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг, “Москва” хорооллын урд орших “Хөрс” худалдааны төвийн машины зогсоолд байсан автомашины тээшинд хүний цогцос байгааг иргэд харан, цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Ингээд үзлэг шалгалт хийхэд “Приус-20” маркийн автомашиныг эзэмшигч, 27 настай эмэгтэй Б-г хөнөөн тээшинд нь орхисон байсан аж. Цагдаагийнхан энэ хэргийн мөрөөр шуурхай эрэн сурвалжилж, автомашины явсан маршрут, сууж явсан хүмүүсийн бичлэгийг хяналтын камер дахь бичлэгээр шалгаж үзээд хохирогчийн өмнө нь хамт амьдарч байсан, Төв аймгийн Угтаал сумын харьяат, 27 настай Г уг хэргийг үйлдсэн байж болзошгүй хэмээн сэжиглэн, уржигдар шөнө саатуулан шалгаж эхэлсэн гэнэ.  

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
27.123.214.115 Та юу гэж бодож байна ...Ззз

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд