12 настай охиныг дайрсан жолооч дөрвөн жил хоригдох болж, дарга нь буруугүй гэгдэв

2015 оны 05 сарын 07

Сүхбаатар дүүргийн нутаг, Долоон буудлын замд хичээлдээ явж байсан 12 нас охиныг Сэлэнгэ аймгийн Сайхан сум буюу Хөтөлийн Цагдаагийн хэсгийн 00-23 СЭҮ дугаартай автомашин дайрч амь насыг нь хохироосон хэрэг өнгөрсөн намар олны анхаарлыг татсан. Уг хэргийг өчигдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд хэлэлцэж, уг автомашины жолооч, ахлагч Ц.Ууганбаатарыг ослын буруутнаар тогтоолоо. Түүнд шүүх жирийн дэглэмтэй хорих ангид дөрвөн жил хорих ял шийтгэв. Өмнө нь анхан шатны шүүх уг хэргийг хэлэлцээд хохирогч, тэдний өмгөөлөгчийн гаргасан саналын дагуу Цагдаагийн хэсгийн дарга Б.Саранбаатарыг шалгах шаардлагатай гэж үзэн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.Харин нэмэлт мөрдөн байцаалтаар дээрх Цагдаагийн хэсгийн машин албан ажлаар нийслэлд ирээгүй, хувийн зорилгоор ирснийг тогтоож, зорчигчийн илт хууль бус шаардлагыг жолооч хэрэгжүүлэхдээ хүний амь хөнөөсөн гэж дүгнэжээ. Тиймээс прокуророос Б.Саранбаатарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.28.152 Тэр хууль бус шаардлага өгсөн зорчигч нь дарга нь байсан юм биш үү. Даргынхаа тушаалыг зөрчих эрх тэр ахлагчид байсан болов уу

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд