Дөрвөн настай охиныг хэрцгийгээр хөнөөсөн хэргийг шүүх хянаж байна

2015 оны 05 сарын 05

Дөрвөн настай охиныг удаа дараа зодож, хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт холбогдсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, цагдаагийн ахлагч Т.Цогт, түүний хамтран амьдрагч Г.Маралмаа нарт холбогдох хэргийг Дүүргийн I прокурорын газраас Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл ангид зааснаар яллах дүгнэлт үйлдэн дөрөвдүгээр сарын 30-нд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд шилжүүлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр дээрх хоёр хүнд бусдын амь насыг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж, харгис хэрцгийгээр хөнөөсөн, хүнд гэмтэл санаатай учруулсан, тарчлаасан, бусдын амь биед аюул учирсан үед тусламж үзүүлээгүй, гэмт хэргийг үл мэдээлсэн гэх зэрэг үндэслэлээр ял сонсгосон аж. Өдгөө хавтаст хэрэгтэй тус шүүхийн шүүгч энэ долоо хоногт багтаж, танилцаад мөрдөн байцаалтаар шалгаж тогтоовол зохих зүйлсийг бүгдийг нь шалгасан гэж үзвэл ирэх долоо хоногт шүүх хурлаар хэлэлцүүлэхээр шилжүүлэх гэнэ. Дээрх хоёр хүн энэ оны хоёрдугаар сарын 11-12-нд Т.Цогтын дөрвөн настай дагавар охиныг гэртээ байлгаж, зодож тарчлаан, хүнд гэмтээсний улмаас хоёрдугаар сарын 21-нд нас барсны буруутан нь болоод буй. Мөрдөн байцаалтын шатанд охиныг үхэлд хүргэсэн гэм буруутан нь Г.Маралмаа гэх эмэгтэй болсон талаар эх сурвалж хэлсэн юм. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд