Хятадууд чулуу авч гарах гэж байгаад баригджээ

2015 оны 05 сарын 04

Ховд аймгийн Булган сум дахь Булган авто замын боомтоор БНХАУ-ын гурван иргэн өмнөд хөрш рүү хил нэвтрэх гэж явахдаа байгалийн  15 кг чулуу нууж авч гарах гэж байсныг хилчид саатуулжээ. Тэдний авч явсан чулууг хураан авч гаалийн байгууллагад хүлээлгэн өгсөн гэнэ. Мөн тус боомтоор дөрөвдүгээр сарын 30-нд Ховд аймгийн Булган сумын иргэн Б  48-14 ХОҮ улсын дугаартай автомашинд чонын хоёр ширхэг арьс, бугын эвэр, байгалийн чулуу 30 кг-ыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлэн тус сум дахь Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгчээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд