Тувагийн иргэд адуу хулгайлж яваад баригдлаа

2015 оны 05 сарын 04

Манай улсын дархан хилийн орчимд дөрөвдүгээр сарын 28-аас энэ сарын 4-ний хооронд 10 удаагийн зөрчил гарсныг хилчид илрүүлэн холбогдох хуулийн дагуу шийдвэрлэжээ. Тухайлбал, Увс аймаг дахь хилийн отрядын хариуцсан хэсгээр дөрөвдүгээр сарын 29-нд ОХУ-ын талаас морьтой хоёр хүн улсын хил зөрчин орж ирээд хилийн бүсэд ойрхон хаваржиж байгаа малчдын дөрвөн адууг хулгайлж байх үйлдэл дээр нь хилчид саатуулсан байна. Хил зөрчигчид нь ОХУ-ын Тува улсын иргэд байсан бөгөөд тэд ч мэдүүлгээрээ мал хулгайлах зорилгоор ирж ирснээ хүлээсэн гэнэ. Тэднийг хилчид ОХУ-ын талд хүлээлгэн өгчээ. Мөн Сэлэнгэ аймаг дахь хилийн хэсгээр энэ сарын 2-нд самар түүх зорилгоор улсын хил зөрчсөн Дархан-Уул аймгийн харьяат 16 иргэнийг хилчид илрүүлэн саатуулан, шалгаж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд