Хар тамхи, хахуулийн хэргийг Нийслэлийн прокурор хянана

2015 оны 05 сарын 04

Шүүх байгуулах тухай хуулийн хүрээнд түүнд нийцүүлэн дүүргүүдийн Прокурорын газруудыг нийлүүлэн тойргийн журмаар ажиллуулж эхэлсэн билээ. Үүний хүрээнд Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьдаг байсан зарим хэргийг дүүргүүдийн Прокурорын газрын хяналтад шилжүүлсэн байсан юм. Харин Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан саяхан тушаал гаргаж, зарим хэргийг нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүйгээр Нийслэлийн прокурорын газар (НПГ)-т хянаж, шийдвэрлэж байхаар болсон аж. Тухайлбал, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэс, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгадаг хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлтэй холбоотой, авлига, албан тушаал, хээл хахуулийн, мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэх, ашигт малтмалын орд газар, лицензтэй холбоотой хэргийг НПГ-ын хяналтын прокурорууд хянаж, мөрдөн байцаалтаар гэм буруутай нь тогтоогдсон гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэж байхаар болжээ. Шүүх байгуулах тухай хууль батлагдахаас өмнө уг нь тус газар дээрх төрлийн хэргүүдэд хяналт тавьж ажилладаг байсан юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд