Монгол, Өмнөд, хойд Солонгосыг дамжсан эмийн наймаачдыг баривчилжээ

2015 оны 05 сарын 03

БНАСАУ-д үйлдвэрлэсэн өвчин намдаах, тайвшруулах үйлчилгээтэй гэх “Кымданг-2” гэх тарилгын шингэнийг Өмнөд Солонгост аваачиж худалдаж байсан хэд хэдэн хүнийг Пусаны цагдаагийнхан шалгаж байгаа аж.

Шалгуулж байгаа 13 хүний дотор манай улсын таван иргэн бий. Уг эмийг өвчин эдгээх, намдаах чадвартай хэмээн сурталчилж байсан талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарчээ. Хойд Солонгосоос хэрхэн Монгол Улсад оруулж ирдэг нь тодорхойгүй ч манай улсын харьяат таван хүн уг эмийг нь БНСУ руу зөөж, Пусаны нэгэн сүмийн пастор 76 настай Ким гэгчид дамжуулан өгдөг байсан гэнэ.

Мөн тэр пастор нь манай улс руу аялсан сүмийнхээ сүсэгтнүүдээр тарилгын шингэнийг авчруулдаг байсан нь тогтоогдсон талаар тус улсын хэвлэлд бичиж байна. Сүмийн номлогч Ким ямар ч эмчилгээний эрхгүй атлаа уг тарилгыг хүмүүст тарин борлуулаад ойролцоогоор 200 гаруй сая воны ашиг олсон хэмээн БНСУ-ын цагдаагийнхан тогтоосон аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд