Хорих ангийн хүмүүжигч хянагчдаа халдсан хэрэг дахин гарав

2015 оны 05 сарын 03

Шүүхээр гэм буруутай нь тогтоогдчихоод хорих ял шийтгүүлсэн этгээдүүд эрхээ эдэлж байгаа нэрээр “даварч” байгаа тохиолдол хэд хэд гарсныг ХЭҮК-ынхон, Өргөдлийн байнгын хорооныхон олж хараагүй нь хачирхалтай. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн даваа гаригт ШШГЕГ-ын харьяа хорих 409 дүгээр ангийн хүмүүжигч Б гэгч хянагч нараа хэл амаар доромжилж, гар хүрчээ. Ялтан Б нь тус ангийн тоо бүртгэлийн офицерийг хэл амаар доромжилж, элдэв хараалыг үг хэлж дайрч, давшилж байсан аж. Түүний энэ үйлдлийг таслан зогсоохоор очсон офицерийн нүүр рүү ялтан цохиод авсан байна. Ялтан Б нь будсын эд хөрөнгө дээрэмдсэн хэргээр долоон жил хорих ялаар шийтгүүлсэн, онцгой болон чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байхдаа ч удаа дараа зөрчил гаргаж байсан нэгэн аж.Албан үүргээ гүйцэтгэж байсан төрийн алба хаагчийн биед халдсан тус ангид гарсан тохиолдол ганц энэ биш. Өнгөрсөн гуравдугаар сард нэг хүмүүжигч хянагчаа хутгалж, гэмтээж байсан тохиолдол байдаг ч ШШГЕГ-ынхан хав дарсаар өнгөрөөсөн удаатай. ШШГЕГ-ын харьяа хорих ангийн хянагч нар албан үүргээ гүйцэтгэж байгаад ялтнууд, эсвэл шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзсан хүмүүсийн халдлагад өртөж, амь нас эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол багагүй гарчээ. Тухайлбал, Сүхбаатар аймагт шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр явж байсан шийдвэр гүйцэтгэгч буудуулж амиа алдсан хэрэг гарсан. Бидэнд олдсон мэдээллээр өнгөрсөн онд тус байгууллагын 175 алба хаагч хүмүүжигч нарын халдлагад өртсөн байна. Харин энэ он гарсаар 45 тохиолдол бүртгэгдсэнийг эх сурвалж хэллээ.  

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд