Хууль зүйн сайд ЦЕГ-ын дэд дарга нарыг солих бололтой

2015 оны 05 сарын 01

Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга Ж.Ганбаатар, дэд дарга Д.Эрдэнэбаатар нарыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай тушаал удахгүй гарах нь гэсэн “бор шувуу” цагдаагийн бүхий л газар, хэлтсийн алба хаагчдын дунд “нисэх” болов. Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу тус газрын дарга, дэд дарга нарыг Хууль зүйн сайд томилохоор тусгасан. Гэвч Хууль зүйн сайдыг томилогдохоос өмнө ЦЕГын даргыг Ерөнхий сайд томилсон учраас сайд нарын хооронд үл ойлголцол үүссэн гэх мэдээлэл ч байгаа.

Харин Хууль зүйн сайд өөрийн эрх мэдлийн хүрээнд ЦЕГ-ын тэргүүн дэд болон дэд даргыг чөлөөлж, томилох асуудал эртнээс яригдсан юм. Цагдаагийнхны дунд “Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Батсүхийг тэргүүн дэд даргын албан тушаалд томилох бололтой. Дэд даргын суудалд өдгөө Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийн даргаар ажиллаж буй хурандаа Б.Батсуурь, Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газар (МШАДҮМГ)-ын Тусгай субъектийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, хурандаа Т.Баатарын аль нэг нь очиж магадгүй.

Б.Батсуурийн хувьд магадлал өндөртэй, Нийслэлийн прокуророор ажиллаж байсан Б.Бат-Оршихын ах, мөн Хууль зүйн сайдтай садан төрөл учраас дэд даргаар томилогдоход гайхах зүйлгүй” гэцгээж байна. Өөр нэг хэсэг нь “Т.Баатарыг томилох магадлалтай. Тэрбээр мөн л Увсынх, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгахаас өмнө даргаар нь ажиллаж байсан. Д.Эрдэнэбаатарыг өөрчлөхгүй байж болзошгүй. Эхнэрийнх нь танил тал түүнийг суудлаас нь буулгахгүй байхад нөлөөлөх магадлалтай” хэмээж байна.

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд