Манай прокурорын байгууллага Тайландтай хамтарна

2015 оны 04 сарын 28

Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн урилгаар Тайландын вант улсын ерөнхий прокурор Тракул Винитнайяапак тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн даваа гаригаас эхлэн гурав хоногийн турш Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.Айлчлан ирэгсдийг өчигдөр Улсын ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан УЕПГ-т  хүлээн авч уулзан Монгол Улс, Тайландын вант улсын ерөнхий прокурорын газруудын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан батламжилж, гарын үсэг зурлаа.Айлчлалын хүрээнд Тайландын вант улсын прокурорын байгууллагын төлөөлөгчид Төрийн ордонд зочлон, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаантай уулзаж, Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлээд, Төрийн түүхийн музейг үзэж сонирхсон аж. Тэд өнөөдөр УЕПГ-ын Сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцана.

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд