Л.Гансүхийн хэрэг сунжрах уу

2015 оны 04 сарын 27

“Нүүрс” хөтөлбөрийн гэх тодотголтой, УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд асан Л.Гансүх нарт холбогдох хэргийг энэ сарын эхээр яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Хэрэгт хяналт тавьж буй прокурор нь хавтаст хэрэгтэй нэг бүрчлэн танилцсаны дараа хэд хэдэн даалгавар бичээд, АТГ-т хүргүүлжээ. Энэ талаар АТГ-ынхнаас тодруулахад Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа эд хөрөнгө завшсан хэрэгт холбогдсон Л.Гансүх нарт холбогдох хэргийг прокурор хэд хэдэн даалгавар бичиж, буцаасныг бид дөнгөж хүлээж аваад байна. Даалгаварт заасан үндэслэлийн дагуу шуурхай шалгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр дахин шилжүүлнэ” гэсэн юм.Магадгүй ингэж даалгавар бичиж буцаасан нь хэргийг сунжруулах, удаашруулах гэсэн арга байж ч болох талаар олон нийтийн сүлжээгээр бичиж байна. Уг нь энэ хэрэгт холбогдуулж 10 хүн шалгаж эхэлсний нэг нь хил давсан. Зургаа нь холбогдолгүй гэж мөрдөгчид үзэн хэрэгсэхгүй болгож, гурван хүнд л яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн байсан юм. Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарын гурван хүнийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан, төсвийн хөрөнгө завшсан, мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр буруутгаж, улсад 3.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байх магадлалтай хэмээн яллагдагчаар татсан билээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд