“Амгалан” дулааны станцын газар авлигын эх үүсвэр нь болжээ

2015 оны 04 сарын 27

Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Баяр, Баянзүрх дүүрэг хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Энхтулга нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэд албан тушаал, эрх мэдлээ ашиглан, ажил мэргэжлээ ашиг хонжоо олох хэрэгсэл болгосны улмаас иргэд болон төрийн дансанд онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар прокурорын байгууллагын эх сурвалж хэлэв. Албан бус эх сурвалж “Уг хоёр хүний гэмт үйлдлийн улмаас 30 сая төгрөгийн хохирол улсад учирсан” гэж мэдээлж байсан ч прокурорын байгууллагын ажилтан “30-аар тогтохгүй их хэмжээний хохирол буюу Эрүүгийн хуульд заасан онц их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгаж буй. Онц их хэмжээний хохирол гэдгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 200 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хохирлыг хэлнэ” гэсэн юм.НӨХГ-ынхнаас дээрх хоёр хүний талаар тодруулахад “Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Баяр, ахлах мэргэжилтэн Э.Энхтулга нар ойрд ажилдаа ирээгүй. АТГ-аас саатуулсан сурагтай байсан, ямар шалтгаанаар гэдгийг нь мэдэхгүй” гэж байлаа.“Амгалан” дулааны станцыг барихын тулд Баянзүрх дүүргийн нутаг, “Ус-15” орчмын 11.6 га газрыг чөлөөлөхөөр болсон. Нийслэлийн төсвөөс хөрөнгө гаргаж, тухайн бүсэд оршин сууж байсан айл өрх, аж ахуйн нэгжийг нүүлгэн шилжүүлж, газраа чөлөөлсөн иргэдтэй тохиролцон газрыг нь үнэлэн мөнгө олгосон юм. Харин энэ байдлыг  Н.Баяр, Э.Энхтулга нар овжноор ашиглан албан тушаал, эрх мэдлээ ашиглах, ашиг хонжоо олох хэрэгсэл болгож чадсан ч хууль сахиулагчдын хараанаас мултарсангүй.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд