ШШГЕГ-т Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга ажиллана

2015 оны 04 сарын 27

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Билэгт саяхан тушаал гаргаж, зарим газрын даргаа өөрчилжээ. Тухайлбал, тус газрын Тогтоол гүйцэтгэх газрын газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Ш.Булганыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хорих 409 дүгээр ангийн даргаар томилов. Тус ангийн дарга асан, хурандаа М.Алтан-Очирыг хорих 421 дүгээр ангийн захирагч болгосон бол уг ангийн захирагч Г.Тэрбишийг тэтгэвэрт нь гаргажээ.  Харин хурандаа Ш.Булганы оронд Тогтоол гүйцэтгэх газрын даргын албыг ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэх газрын дарга П.Хосбаяр хаших болсон гэнэ. Түүний ажлыг АТГ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байгаад Төрийн тусгай хамгаалалтын газрын даргаар томилогдсон хурандаа Ж.Наранбаатар хийхээр ажлаа хүлээлцэж байгаа аж. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
66.58.202.234 bilegtee naad hosbayar gedeg patsaan chini l chamaig unagana shyy

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд