Хүүгийнхээ эхийн цогцсыг уурхайн цооногт нуусан эрийг 25 жил хорино

2015 оны 04 сарын 27

Налайх дүүргийн харьяат Б.Бат-Өлзий гэх залуу өнгөрсөн оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-нд шилжих шөнө өмнө нь хамтран амьдарч байгаад хоёр тийш болсон Г-ыг хөнөөсөн хэрэгт холбогдсон юм. Тэрбээр “Талийгаачийг автобусны буудал дээр тосож уулзаад, эвлэрэн суух тухайгаа ярилцаж, улмаар эр эмийн ажил хийснийхээ дараа маргалдсан. Гар утсанд нь нэг залуутай тэврэлдсэн зураг байхыг хараад уурлаж түүнийг 1-2 удаа цохиод дараа нь цүнхнийх нь оосроор хоолойг нь боомилсон. Хайртай хүнээ, хүүгийнхээ эхийг бүрэлгэсэндээ айж, цочирдоод цогцсыг нь хаягдсан нэгэн уурхайн ам руу хийж нуусан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, ямар ч ял шийтгэл ногдуулсан хүлээж авна” гэж мэдүүлсэн байгаа юм. Б.Бат-Өлзий нь 16 насанд хүрээгүй хүнтэй эр эмийн харьцаанд орсон, хүн амины хэрэг гарахаас өмнө хохирогч Г-ыг удаа дараа зодож тарчлаасан хэрэгт хоёр жил хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэн харгалзахаар болсон байж. Тэрбээр уг ялыг эдэлж дуусаагүй байхдаа хүүгийнхээ эхийн амийг хохироосон гэм буруутайд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны IV шүүхээс тооцож, 25 жил хорих ял шийтгэв. Гэвч шүүгдэгч Б.Бат-Өлзий, түүний өмгөөлөгч Ч.Бярзана нар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг зөвшөөрөлгүй, давж заалдах болон хяналтын шатанд гомдол гаргасан юм. Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч нар өнгөрсөн баасан гаригт Б.Бат-Өлзий, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэнслээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд