Б.ПҮРЭВ: ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД АЛБАН АЖИЛ ЯРИХААС БИШ ЦАГДААГИЙН ДОТООД АЖИЛД ОГТ ОРОЛЦДОГГҮЙ БАЙЛАА

2015 оны 04 сарын 24

ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан, цагдаагийн үе үеийн алба хаагчдаа “эцэг” хэмээн алдаршсан хошууч генерал Б.Пүрэвтэй ярилцлаа. Тэрбээр тус албаны хуулийг шинэчилж, цагдаагийн байгууллагыг хүнд хэцүү цагт удирдаж байсан нэгэн билээ. Монголд генерал цол олгож эхэлсний түүхт 71 жилийн ойг тохиолдуулан түүнтэй хөөрөлдсөн юм.

-Таныг санхүүч мэргэжилтэй гэж сонссон юм байна. Яагаад цагдаагийн байгууллагатай амьдралаа холбов гэдгээс ярилцлагаа эхлэх үү?

-Би төрж өссөнөө яривал дайны үеийн хүүхэд л дээ. Говь-Алтай аймгийн Тонхил сумын уугуул. Есөн настай сургуульд ороод долдугаар анги төгсөн, Улаанбаатар хотод Худалдааны техникумыг дүүргэж нягтлан бодогч болсон юм. Сургууль төгсөөд Улсын их дэлгүүр нээгдэх үед тооцооны, дараа нь ахлах нягтлан бодогч хийж байтал 1965 онд Намын төв хорооны Улс төрийн товчооноос өмч хамгааллыг сайжруулах тухай 365 дугаар тогтоол гаргасан юм. Үүний дагуу Улсын цагдан сэргийлэх ерөнхий газар (УЦСЕГ)-т Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцдэг Өмчийн хэлтэс гэж шинээр байгууллаа. Даргаар нь хурандаа Дашзэвгийг томилсон юм. Улаанбаатар хотын Цагдаагийн газарт II хэлтэс буюу Өмчийн хэлтэс байгуулж, хошууч Лувсандаш уг хэлтсийг толгойлж байлаа. Тэр тогтоолын дагуу цагдаагийн байгууллагыг санхүү, нягтлан бодох мэргэжилтэй боловсон хүчнээр бэхжүүлэх ажил зохиосон юм. Намын төв хорооны боловсон хүчний илгээлтээр би Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газрын II хэлтэст 1965 оны дөрөвдүгээр сарын 28-нд бага дэслэгч цолтой, жинхэнэ төлөөлөгчөөр томилогдон ирж байв. Ингэж цагдаагийн байгууллагад орж ажилласан түүхтэй.

-Байлдагчийн халаасанд генералын мөрдэс бий гэдэг. Бага дэслэгчээс генерал хүртэл ямар ямар алба хашиж байв?

-1966 оны намар хүртэл тэндээ төлөөлөгчөөр ажиллаж байгаад ЗХУ-ын ДЯЯ-ны сургуульд явсан. 1970 онд төгсөж ирээд УЦСЕГ-ын зөвлөхийн орчуулагчаар богино хугацаанд ажиллаж үзсэн. Удалгүй, 1970 оны намар УЦСЕГ-ын гүйцэтгэх албаны хэлтсийг татан буулгаж, гурав хуваасан юм. Улмаар Эрүүгийн хэргийг эрэн сурвалжлах хэлтэс байгуулж, даргаар нь ирээдүйн генерал, дэд хурандаа А.Думбурай гуай, Сэргийлэн хамгаалах хэлтсийн даргаар хурандаа Балгансүрэн гуай нарыг томилсон. Харин Зохион зааварлах тусгай тасгийн даргаар намайг тавилаа. Одоогийнхоор бол энэ тасаг маань Тамгын газар юм л даа. Тэгээд хэдэн дэд хурандаагийн дарга болов. 1972 онд Намын төв хороонд очиж, Ардын хурлын ажил хариуцсан зааварлагчаар томилогдож ч үзлээ.

Тэнд гурван жил ажиллаад ЗХУ-ын Нийгмийн ухааны академид аспирантурт мөн хугацаагаар суралцаж ирээд Намын төв хороондоо зохион байгуулагч, тасгийн эрхлэгчийн ажил хоёр жил хийсэн. Мөн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн Зохион зааварлах хэлтсийн даргаар найман жил зургаан сар ажилласан. Дараа нь Говь-Алтай аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны даргаар томилогдож, 1990 оны дөрөвдүгээр сард НАХЯ-ыг татан буулгаж, УЦСЕГ-ыг байгуулж даргаар намайг томилон, хошууч генерал цол олгосон юм. Тэр үед Сайд нарын зөвлөлийн тогтоолоор генерал цол олгодог байв. Би энэ тогтоолоор генерал цол авсан бараг сүүлчийн хүн болов уу даа. Бараг гэж яагаад хэлэв гэхээр миний дараа хоёр партизанд генерал цол өгсөн. Тэрнээс хойш Ерөнхийлөгч энэ цолыг олгох хуультай болсон.

-Таныг тус газрын даргаар томилогдож байхад жагсаал цуглаан, өлсгөлөн ид өрнөхийн зэрэгцээ цагдаагийн байгууллагаас ч олон хүн гарч байсан гэдэг. Энэ бэрхшээлүүдийг хэрхэн даван туулсан бол?

-1990 оны дөрөвдүгээр сар гэдэг бол ардчилагчид өлсгөлөн зарлаад, талбай тойрч жагсаад улс төрийн байдал хүнд байсан үе л дээ. Манай байгууллага УЦСЕГ гэсэн нэртэй ч мөн чанартаа Гал түймэртэй тэмцэх газар, Засан хүмүүжүүлэх газар, Иргэний бүртгэл мэдээллийн төв, Гадаадын иргэд монголд зорчих ажил хариуцсан алба, Дотоодын цэрэг, Төрийн тусгай холбооны газар гэх мэт албад харьяанд нь байсан юм. Нэг их удалгүй Цагдаагийн Ерөнхий газар гэж нэрлэх болсон. ЦЕГ-ын дарга буюу Дотоодын цэргийн командлагч гэдэг албан тушаалыг 1996 оны наймдугаар сар хүртэл зургаан жил гаруй хугацаанд хашсан. Намайг ажиллаж байх үед хэд хэдэн гол бэрхшээл байв. Тухайн үеийн хамгийн том бэрхшээл нь цагдаагийн байгууллагаас олон хүн гарч, ажиллах хүчнээр дутагдаж эхэлсэн явдал. ЦЕГ-ын даргын зөвлөл хуралдахад 10-30 гаруй хүний ажлаас гарах өргөдлийг хэлэлцдэг байсан цаг. Намайг ажил авч байхад бүх сум дээд боловсролтой хэсгийн төлөөлөгчтэй байсан.

1992 оны эхэн үе гэхэд 332 сумаас 200 гаруй нь хэсгийн төлөөлөгчгүй болж байлаа. Төв аппаратдаа боловсон хүчнээр дутахаар хэсгийн төлөөлөгч нараа татаж, эсвэл хүмүүс нь өргөдлөө өгч гарсаар байгаад ийм байдалд хүрсэн юм. Тэгээд бид мөрдөн байцаагчийн болон хэсгийн төлөөлөгчийн курс ажиллуулан боловсон хүчнийхээ нөөцийг бэлтгэж эхэлсэн. Хэсгийн төлөөлөгчийн 90 хоногийн курс л гэхэд гурван удаа хичээллэж 180 гаруй хүн бэлтгэсэн байдаг. Мөн БХЯ-наас халагдсан офицер ч юмуу, ажилгүй болсон малын эмч, зоотехникч гээд төрөл бүрийн мэргэжлийн хүмүүсийг ч хэсгийн төлөөлөгчөөр ажиллуулах болсон.

-Та нэг удаа ярилцлага өгөхдөө цагдаагийн байгууллагынхныг цалинтай байлгахын тулд 1990-ээд онд “наймаа” их хийж байсан тухайгаа ярьж байсан. Үнэхээр ингэтлээ төсөв доройтож байсан юм уу ?

-Үнэн байлгүй яах вэ. Улс мөнгөгүй, улсын төвлөрсөн хангалт байхгүй болчихсон цаг. Тиймээс би ЦЕГ-ын дарга атлаа аж ахуйн байгууллагын дарга аятай “наймаа” их хийдэг болсон юм. Хувцасны асуудал хүнд, хэдхэн таван хошуунаас өөр зүйлгүй болчихсон байв. Шинэ алба хаагчдаа хувцаслах шинэ материал авах юм чинь загварыг нь өөрчилье гэж шийдсэн. Тэр үеийн есөн хурандаадаа бүтэн савхин дээл өмсгөлөө. Би өөрөө генерал учир миний нормд савхи байдаггүй байсан. Өвлийн хувцсанд нэхий дотортой хүрэм, хавар намар нь савхин хүрэм өмсгөхийн тулд арьс бэлтгэх ажил зарлаж, Дорнод аймгийнхан 20 мянган арьс бэлдэж, шинэ хувцас хамгийн түрүүнд авах эрхээр шагнууллаа. Нэхийгээ ачаад Хятад руу гаргана.

Тэнд боловсруулаад ирэхээр нь энд эсгэж хувцас хийдэг байлаа. Сүүлд нь Дарханы нэхий ч бас нэг хэсгийг нь сайхан боловсруулж өгсөн. Хятад руу арьс ачиж явсан машиндаа бас 200-гийн төмөр торх ачаад бензин авчруулдаг байлаа. Би албан ажлын шугамаар БНХАУ-д айлчлан улмаар Интерполд элсэж, буцах замдаа ОХУ-д айлчилсан юм. Оросын талд мах нийлүүлж, Эрхүүгээс 26 автомашин ачуулж байв. Ингэж л цагдаагийн байгууллага маань унаатай залгасан түүхтэй. Мөн Хятадаас халуун сав авч Орос руу гарган, тэндээс малгай авчирч алба хаагч нараа хангаж байсан түүх ч бий. “Наймаа” хийсэн минь хувийнхаа биш, цагдаагийн байгууллагын төлөө л байсан юм.

-Тухайн үед цагдаагийн байгууллага ажил үүргээ гүйцэтгэх боломж нөхцөл нь ямар байсан бэ. Одоо бол шинэ Засгийн газар байгуулах бүрт ЦЕГ-ын даргыг шинээр томилдог “муу зуршил” тогтоод байна гэж цагдаагийн олон алба хаагч хэлдэг.

-Тэр үеийн цагдаагийн байгууллага биеэ дааж толгойгоо мэдэн ажиллаж байсан. Дээрээ яамгүй, Засгийн газарт захирагддаг. Гэхдээ хөндлөнгөөс нам эвсэл оролцоно гэж огт байдаггүй байлаа. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд албаныхаа л ажлыг ярихаас биш цагдаагийн дотоод ажилд огт оролцдоггүй байв. ЦЕГ-ын даргаар ажиллаж байхад хүн ажилд авах, халах болон гэмт хэргийн талаар аргалаад өгөөч гэсэн нэг ч хүсэлт би хүлээж авч байгаагүй. Одоотой харьцуулахад ажиллах маш сайхан боломж байж дээ. Би өөрийгөө хүнд үед ажиллаж байсан гэж боддог ч үгүй юм байна. Одоогийн дарга нар харин ажиллахад маш хүнд байна. Жагсаал цуглаан болоход зохион байгуулж байгаа хүмүүстэй нь хаагуур яаж явахыг ярилцаад, тохирч байсан. Жагсагч, цуглагч нартай хамтарч зохион байгуулалтыг сайн хийдэг байсан. Одоо тэгтэл жагсагч, цагдаа хоёр нь хоёр тал болоод үзээд байдаг болчихсон. Ингэж ерөөсөө болохгүй л дээ.

-Тэр үеийн жагсагчид өдгөө эрх барьж байгаа биз дээ. Тэдэнтэй та ямар харилцаатай байдаг бол?

-Цагдаагийн дотоод албаны дүрмийг батлахдаа олон нийтийг хамарсан жагсаал цуглааны үед цагдаагийн алба хаагч нарт галт зэвсэг тавьж өгөхийг хориглоно гэж би оруулж байсан юм. Цагдаагийн байгууллага жагсаал, цуглаан, өлсгөлөн мэтийг дарах, хориглох ямар ч алхам хийж байгаагүй, харин ч жагсагчдыг хамгаалдаг байсан. Үүний зэрэгцээ хууль зөрчиж болохгүй гэдгийг ч тэднээс шаарддаг. Одоогийн эрх баригчид үүнийг мэднэ дээ. Би одоо тэдэнтэй хүзүү сээр нийлсэн найзууд биш, таарч тохирдоггүй атаатнууд ч бас биш. Зүгээр мэндтэй явдаг аятайхан танилууд.

1990 онд Монгол Улс тайван замаар ардчилсан хувьсгал хийхэд цагдаагийн байгууллага, Дотоодын цэрэг чухал үүрэг гүйцэтгэсэн. Дарга нь байсан болохоор чухал үүрэг гүйцэтгэсэн гэж магтуулж, шагнуулахын тулд гэж хэлж байгаа юм биш. Би төр засгаас авдаг шагналаа авсан. Монголын цагдаагийн байгууллагын гүйцэтгэсэн үүргийг цохож хэлэх гэсэн юм. Би хэлэхгүй бол одоо өөр хэн хэлэх вэ. Монголын төр цагдаагаараа нүүр тахалж байсан өдрүүд бий. Түүхийн гэрчүүд нь амьд сэрүүн төдийгүй, төр засгийн жолоо барилцаж байгаа дээр нь хэлчих зөв байх.

-Цагдаагийн байгууллагын тухай хууль батлагдаагүй байхад та тус байгууллагын цагаан шонхрыг цагдаагийн бэлгэ тэмдэг болгох тушаал гаргасан байдаг. Яагаад ингэх болсон юм бэ?

-1992 онд шинэ Үндсэн хуулийн төслийг АИХ-ын чуулганаар хэлэлцэж байв. Төрийн сүлд болгохоор тухайн үед хоёр зураг дээр тогтож хэлэлцсэн юм. Нэг нь одоогийн хэрэглэж байгаа морь, нөгөө нь зураач С.Тэнгисболдын зурсан цагаан шонхор. Би хувьдаа “Уламжлалаа бодоход шонхор нь төрийн сүлд болчих болов уу” гэж бодож байсан. Олон ч депутат аль нь төрийн сүлд байх вэ гэж маргалдахад шонхор санал авч гавиагүй. Би тэгэхээр нь зураач залууд “Төрийн сүлд болохгүй бол надтай уулзаарай. Цагдаагийн сүлд болгоё. Та магадгүй төрийн сүлд болоосой гэж бодож буй байх. Би харин битгий болоосой, цагдаагийнхаа бэлгэ тэмдэг болгоё” гэж хошигнож байсан юм.

Үндсэн хууль баталсаны дараа С.Тэнгисболдыг өрөөндөө дуудаж уулзсан юм. “Та түүх шастир бодож урласан болов уу. Надад харин төрийн уламжлал, түүх шастир, шонхор нь их чухал байна. Цагдаагийн бэлгэ тэмдэг болгоё, манай байгууллагад зориулсан онцлогтой зураад ирнэ үү” гэж хэлээд явууллаа. Нэлээд сунжраад байхаар нь нэг өдөр зөвлөлийн өрөөндөө дуудаад “Та энд суугаад цагдаад зориулаад яаралтай зураад өгнө үү” гээд орхисон юм. Зурсныхаа дараа бэлгэдлүүдийг надад тайлбарлаж өгөхөд нь “Зөвлөлийн хурлаараа хэлэлцэнэ. Тэр болтол чи засаж янзалж бай” гэсэн юм. Би ч бас зөвлөлийн хурал болохоос өмнө учир мэдэх хэд хэдэн хүнээс цагаан шонхрын талаар асууж сурагласан л даа.

Тэд бүгд л энэ шувууг цагдаагийн байгууллагын бэлгэдэл болгох нь зүйтэй гээд их дэмжиж байна шүү. Тэгэхээр нь зориг ороод даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн. Цагдаагийн тухай хууль гараагүй байхад ЦЕГ-ын даргын тушаал гаргаж хэрэглэж эхэлсэн юм. Харин 1993 оны сүүлээр цагдаагийн байгууллагын хууль батлагдаж, бидний одоо хэрэглэж байгаа цагаан шонхор бүхий бэлгэ тэмдгийг, тайлбартай нь батлуулсан.

Өнгөрсөн жил шонхор шувууг Монголын бахархалт шувуу болгочихлоо. Монголын цагдаа цагаан шонхор шигээ эрэмгий, зоригтой байгаасай гэж чин сэтгэлээсээ залбирч байна. Цагдаагийн байгууллага олон юмаа өөрчилж, шинэчилж байна. Энэ цагаан шонхроо битгий солиосой. Бид харин уран бүтээлчдийн гарыг цайлгаж, тун багахан мөнгө өгсөн учраас өнөөгийн цагдаагийнхан тэр уран бүтээлчид нэг хүндэтгэл үзүүлээсэй гэж бодож явдгаа энэ дашрамд хэлье.

Г.ЦОЛМОН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
164.132.61.23 ҮНЭХЭЭР МУНДАГ УДИРДАГЧ, МУНДАГ ДАРГА ШҮҮ, ТАНААР БАХАРХАЖ БАЙНА, МОНГОЛЫН ЦАГДААГИЙН ТӨЛӨӨ ХИЙСЭН БҮХЭНД ТАНЬ БАЯРЛАЛАА...
164.132.61.20 ҮНЭХЭЭР МУНДАГ УДИРДАГЧ, МУНДАГ ДАРГА ШҮҮ, ТАНААР БАХАРХАЖ БАЙНА, МОНГОЛЫН ЦАГДААГИЙН ТӨЛӨӨ ХИЙСЭН БҮХЭНД ТАНЬ БАЯРЛАЛАА...
45.117.34.15 Unuu tsagt unshsan hun bolgon ni magtdag iim huniig olj chadah bolovuu?ajaa min daanch 1 ariin haalga gj medehgui dee.meddeg baisan bol duu ni unuudur ajiltai yvj bhgui yu hehe.tanidaa urt nasalj udaan jargahiig husie.mongoliin ard tumen tanid hairtai baigaad taniaraa baharhaj bna
197.210.224.34 Хэрэв та өртэй байна та хувийн зээл хэрэгтэй юу? Хэрэв та бизнесийн зээл хэрэгтэй юу? .Бид хамгаалагдсан өгдөг 2% -ийн бага хүүтэй, барьцаагүй зээл дээр зээл өгч байна гэх мэт ямар ч цаашид бидэнд ирж байгааг хараач. Дэлгэрэнгүйг нь бидэнд и-мэйлээр одоо холбоо барина {oceanloanfirm@postribe.com}
202.179.31.61 одоо ч цагдаа биш үйлчилгээний тагтаа болсон. тагтаа тагтаадаа далавчгүй, өдгүй тагтаа...2 хөл нь тушаатай тагтаа
122.201.22.151 одоо ч Монгол төрд хэрэгтны хүн шилдэг удирдагч шүү Монголын Цагдаагийн байгууллагын эцэг,жинхэн эцэг шиг эцэг лут хүн шүү Танд эрүүл энх,урт нхслахыг хүсье!
202.70.46.207 Mundag hun yumaa ta urt naslaarai
103.57.93.120 Буурал генерал минь урт удаан насаж Цагдаагийн алба хаагч бидний бахархал болж байгаарай таньд эрүүл энхийг хүсье
112.72.13.71 Та юу гэж бодож байна FUREB GENERALIIN BATLUULSAN TSAGDAAGIIN BAIGUULLAGIIN TUHAI HUUCHIN HUULI BOL ALBA HAAGCHDIIN ERH ASHGIIG HAMGAALJ BAISAN HUULI NIIGEMIIN HOGJLIIN DAGUU ORHIGDSON ZUILUU MEMJ TUSGAN SAIJUURL YABAH ESTOI GETEL TSAGDAAGIIN ALBABNII SHINE HUULIND HUUCHINAA BUGDIIG EN UGUISGESEN HUULI BOL HAMGIIN TOD JISHEE BOL TSAGDAAGIIN ALBA HAAGCHID AJLIIN UR DUN HUGATSAAGAAR OLGOJ BAISAN TSAGDAAGIIN TSOLIIG UGUI HIIJ ERH MEDELIIN TOLOOH ALBAN TUSHAALIIN TSOL BOLGOSON TSAGDAAGIIN BAIGUULLAGIINN HUULIN NIITSUULEN TSAGDAADGIIN ALBA HAAGCH NART OLGOH TSOLNII JURAMIIG BOLOBSRUULAN MONGOL ULSIIN ERONHIILOGCHIIN 1995 ONII 222 TOOT ZARILGAAR BATALGAAJUULSAN ENEHUU JURAMD ALBA HAAGCH BUHEN DARGA BOLOH BOLMJGUI UCHIRAAS HUGATSAAGAAR OLGOJ BAIGAA TSOLIIG OLGOHDOO AJLIIN AMJILTIIG UNELEH ZAALT ORUULSAN TUHAILBAL TSAGDAAGIIN SHINE HUULIAR OLGOJ BAIGAA HURANDAA TSOLIIG ALBA HAAGCH BUHEN HELTSIIN DARGA BOLOGH BOLJ BAIHGUI TUL HURANDAA TSOL ABAH HUGATSAA BOLSON ALBA HAAGCH NARTAA HURANDAA TSOLIG OLGOH ZAALTIIG TUSGAHDAA TSAGDAAGIIN TOB BAIGUULLAGIIN HARIYA ALBANDUUDIIN HODOLMORIIN BOLON AJIL MERGEJLIIN ABARGA AJILTANAAR HOEROOS DOOSHGUI UDAA SHALGARSAN ALBA HAAGCHID ZUUIJ BAIGAA TSOLNIIH DARAAGIIN TSOL OLGOGDOH HUGATSAA BOLSON BOL ZUUIJ BAIGAA TSOLNOOS NEG SHAT DEGUUR TSOL,OLGOJ BOLNO GEJ ZAASAN ENE ZAALT BOL ALBA HAAGCH ZAABAL DARGA BOLJ HURANDAA TSOL OLGOGDOH ESTOI BUS AJLIIG HUULIIN DAGUU HIIJ AMJILT GARGABAL TSOL IRNE GESEN SETGEGDELIIG TORUULEN URAM ZORIGTOI AJILUULJBAISAN GETEL TSAGDAAGIIN SHINE HUULAIR AJIL HIISEN BAIH SHARDLAGGUI HOR NAIRUULJ HUTGAN UIMUULJ ABLIGA OGCH BAIGAAD CH HAMAAGUI ALBAN TUSHAALD OCHIJ HURANDAA TSOL, ABAH HEREGTEI GESEN UZEL BODOLIIG TUSGASAN HUULI BOLSON TSAGDAAGIIN SHINE HUULIIN JURAMIIN DAGUU OLGOJ BAIGAA TSOLIIG OLGOH JURAMIIG DORLIGJAB OORCHILSON GESEN BOLOBCH HULGAIN JURAMAAR ABSAN HURANDAA TSOLOO ABCH ULDEH 2/1 ZAALTTAI JURAM BOLBSRUULAN GARGAJ 2014OND HUGATSAA BOLOOGUI, AJLIIN UR DUN GARGAAGUI BAIJ HURANDAA TSOL ABSAN 80 HURANDAAGIIN TSOLIG HURAAGAAGUI TSGADAAGIIN ALBA HAAGCHID TSERGIIN TSOL OLGOG MONGOL ULSIIN ERONHIILOGCHIIN 1995 ONII 222 ZARLIGAAR BATALGAAJUULSAN JURAM HUCHINGUI BOLOOGUI TUL TSAGDAAD AJILLAJ BAIHDAA ZUUJ BAISAN TSOLNII DARAAGIIN TSOL OLGOGDOH HUGATSAA BOLSON BAISAN AHMAD AJILTANUUDAD TSOLIIG GOH AJLIIG TSAGDAAGIIN BAIGUULAGA OLGOH AJLIIG ZOHION BAIGUULAH HEREGTEI UUNIIG HIIHGUI BOL USERSEN TSOL SHIGEE USERSEN TUUH TSAGDAAGIIN BAIGUULAGA BICHIJ BAIGAA ALIBAA ZUIL EREMB DARAAGAAR BICHIGDEJ TUUH BOLON ULDDEG 25-36 JIL AJLIN AMJILT GARGAN TSAGDAAGIIN BAIGUULAGAD AJILSAN AHMAD AJILTAN AAB AHIINHAA OMNO HIISEN AJILGUI TSGADAAD 10 JIL AJILSAN HUU , DUU ENE TSGADAAGIIN HURANDAA GEJ TUUH BICHUULEN GEJ YUU BAIHAB ALIBAA ALDAAG ZASAJ YABAH UCHIRTAI TSAGDAAGIIN BAIGUULAGA HUULI SAHUILAH BAIGUULAGA BOLSON HUULI TUUND NIITSUULEN GARSAN JUAMIIG MORDOJ HEREGJUULEH UUREG TSAGDAAGIIN BAIGUULAGAD ONOGDSON SHINE HUULIAR HUUCHIN HUULIIN ERH ZUIN BAIDALIIG DORDUULSAN BAIBAL ERH ZUIN BAIDAL DEER BUYUU HUUCHIN HUULIAR SHIIDBERLDEG HUULIIN ZAALTIIG HUULI SAHUILAGCH NAR MARTAJ MEDEHGUI BAIJ BOLOHGUI ENE BOL HUN BUHEN HUULI SHUUHIIN OMNO TEGSH ERHTEI UNDSEN HUULIIN SUURI ZARCHIMD BUSAD HUULID TUSGALAA OLJ BAIDAGIIN BODOIT ZAALT OOROOR HELBEL HIISEN AJILGUI, AJLIIN UR DUN GARGAAGUI HUNIIG SHAGNAJ URAMSHUULHAASAA OMNO HIISEN AJLTAI AJLIIN UR DUN GARGASAN HUNDEE OLGOH ESTOI SHAGNAL TSOLIIG OLGO GESEN UG AGUULGA BAIGAAG OILGOH HEREGTEI ..
150.129.141.36 Пүрэв гуайн дараанаас Цагдаа цагдаа биш Тагтаа болсон.Одоо бүүр”үйлчилгээ
112.72.13.57 Purev generaldaa eruul enhiig husie. Uneheer mundag hun shuu
27.123.214.108 Танд энэ хорвоогийн хамгийн сайн сайханыг хүсэе. Энд бичсэн хүмүүсийн сэтгэгдэлүүд бүгд сайн сайханыг бичсэн байна. Ийм зүйл уншаагүй удаж шүү.
202.179.20.72 Б.Пүрэв генералдаа эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе. Мундаг удирдагч шүү. Цагдаагийн энэ цагаан шонхор ийм учиртай байсан юм байна. Тэр уран бүтээлчид хүндэтгэл үзүүлэх асуудлыг ЦЕГ-ын удирдлагууд анхааралдаа авах хэрэгтэй юм байна даа.
103.10.23.116 Ахмад үе маань ажил гэж зүтгэж байснаас авья, идье гэж мэддэггүй байв. Тэгж хүмүүжсэн суурь буюу уламжлалт гэр бүлийн хүмүүжилтэй ахмад үе шүү. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө гэдгийг зөв авч яваагүйгээс олон зүйлийг буруу эргүүлэв. Төрийн онол мөн ялгаагүй. Авахыгаа авч, гээхийгээ гээмээр байна. үүний ьулд ахмадынхаа үгийг сонсьё. Ахмадууд сэтгэлээсээ хэлж зөвлөмөөр байна шүү. Зарим нь бие биенийгээ хараар будахад энэ асуудлыг чиглүүлж байгааг больё.
122.201.21.221 Энэ дарга одоо ч Монголын төрд хэрэгтэй. Эрхэм генерал танд урт насалж удаан жаргахыг хүсье
180.149.78.20 Монгол төрийн бахархал болсон домогт генерал та урт наслаарай.
103.9.90.2 Та юу гэж бодож байна ...эрхэм генерал таньдаа эрүүл энх байж урт наслан цагдаагийн шинэ залуучууддаа ихийг зааж зөвлөхийг хүсье
122.201.24.127 Tsagdaad yag etseg shig ni l handdag bsan shuu. Eruul enkh urt udaan naslahiig husey
43.242.243.43 Агуу генераль минь минии магистрийн ажилд маш их хэрэгтэй хүний нөөцтэй холбоотой мэдээлэлийг ярьсан байна баярлалаа
103.26.194.49 ene erhemiin garaas tsagdaagiin deslegchiin murdsiig abch bailaa.eruul enhiig husye
112.72.11.101 Mundag hvndee sai saihan bvhniig hvsii
122.201.22.80 монголын цагдаагийн байгуулагыг зөв удирдаж их ч зүйл хийж өгсөн буянтай бууралдаа.урт наслаж удаан жаргах болтугай
221.147.12.27 Aavtai mini mor zeregtsej ajillaj bsan hvn bna daa urt udaan naslahiig hvsen erooe
150.129.141.32 бахархалт монгол хүн шүү.
202.179.10.94 1993 ond Purew generaliin garaas zhagdaagiinhaa unemlehiig awc i bilegseej blaa odoo hurtel zhagdaagiinhaa alband unenceer zutgej ywna Purew generaldaa amidrald ni sain saihaniig husen erooy
202.179.11.62 уншихад нэг л сэтгэлт ойрхон бахархмаар санагдаж байна. Монголын цагдаагийн яруу алдар бадартугай
202.179.10.74 Та юу гэж бодож байна ..gaihaltai hun shu.
103.26.193.175 Мундаг хүндээ жинхэнэ эх оронч шилдэг генерал цагдаа танд эрүүл энх урт удаан жаргалтай амьдрахыг хүсэн ерөөе цагдаагийн үе ахмадуудыг төлөөлсөн юм шүү
220.191.168.13 Purev generald eruuul ehiig hus”e. Mundag gej Tsagdaagiinhan yairdag um daa.
220.191.168.13 Таны хариулт ...tsagdaa sul dorio bolson
  • 2016 оны 04 сарын 28
220.191.168.13 Таны хариулт ...тиймээ та монголын цагдааг том айл болгож өгсөн одоо бол цагдаа ямар ч нэр хүндгүй нам дагасан албан тушаал хөөцөлсөн долдой нар байна ажил хийхээс айдаг боллоо захын иргэн хэл амаар доромжилж хатуухан үг даахгүй чамайг ажилгүй болгон гэж сүрдүүлдэг болсон. Эрхэм генаралаа за за таньд гомдол мэдүүлээд яахав. Танд аз жаргал урт удаан наслахыг хүсэе
  • 2016 оны 04 сарын 27
220.191.168.13 Eruul enh, az hiimortoi baih boltugai. Mongoliin tsagdaagiin yaruu aldar yamagt mandan badrag. Tanii tuuhen zamnal surgaali yum shuu. Taniig hundetgesen tsagdaagiin deslegch ...
  • 2016 оны 04 сарын 27
220.191.168.13 Хэрэв та өртэй байна та хувийн зээл хэрэгтэй юу? Хэрэв та бизнесийн зээл хэрэгтэй юу? .Бид хамгаалагдсан өгдөг 2% -ийн бага хүүтэй, барьцаагүй зээл дээр зээл өгч байна гэх мэт ямар ч цаашид бидэнд ирж байгааг хараач. Дэлгэрэнгүйг нь бидэнд и-мэйлээр одоо холбоо барина {oceanloanfirm@postribe.com}
  • 2016 оны 04 сарын 27
220.191.168.13 tand az jargal ervvl enkhiig hvsie mundag hvn shvv
  • 2016 оны 04 сарын 26

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд