Ч.АМАРБОЛД: ЦАГДААГИЙН АЛБАНЫ ХУУЛЬ МОНГОЛЫН ХӨРСӨНД УРГАСАНГҮЙ БОЛОЛТОЙ

2015 оны 04 сарын 23

Монгол Улсад алтан мөрдэстнүүд бий болж, генерал цол олгож эхэлсний 71 жилийн ой энэ амралтын өдрүүдэд тохиож буй юм. Үүнийг угтан Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн дэд даргаар ажиллаж байсан, хошууч генерал Ч.Амарболдтой ярилцлаа. Нэг хэсэг хэвлэлийнхнээс дөлж, чимээгүй нам гүм амьдарч байсан түүний амнаас үг унагана гэдэг амаргүй байв.

-Сайхан хаваржиж байна уу, генерал аа.

-Сайхаан, сайхан хаваржиж байна уу. Ажил нь сайн биз дээ?

-Сайхан хаваржиж байна. Миний ажил сайн, сайн. Танд Монгол генералын өдрийн мэнд хүргэе.

-Баярлалаа. Чамтай уулзсан энэ завшааныг ашиглаад Монголынхоо бүх генералуудад, тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд нь баярын мэнд хүргэе. Зэвсэгт хүчин, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хилийн цэрэг, онцгой байдлын байгууллагын мөрдэстэй, тангарагтай бүх алба хаагчдадаа ч баярын мэнд хүргэе. Байлдагчийн халаасанд генералын мөрдэс бий гэдэг үгтэй шүү дээ.

-Ингэхэд та Монгол Улсын хэд дэх генерал билээ?

-112 дахь нь.

-Цагдаагийн ерөнхий газрын дарга болоод цэргийн дээд цол хүртсэн байх аа?

-1996 онд би ЦЕГ-ын дэд дарга бөгөөд нийслэлийн Цагдаагийн газрын дарга байсан юм. Тэр жилийн наймдугаар сард намайг Засгийн газрын шийдвэрээр ЦЕГ-ын даргаар томилсон. Б.Пүрэв генералаас ажлаа авсны маргааш нь Ерөнхийлөгчийн зарлиг гарч, цэргийн дээд цолоор шагнуулсан даа. Би Монгол Улсын 112 дахь генерал болж, маргааш нь Ерөнхийл өгч П.Очирбат гуайтай уулзан, цол авснаа илтгэж байсан юм. Залуу ч байж, цолныхоо учир утгыг төдийгүй их хүнд ачаа үүрч байна гэдгээ төдийлэн сайн ухаараагүй байсан юм билээ. Ажиллаад ирэхээр маш их хариуцлагатай, өндөр нэр хүндтэй цол гэдгийг улам бүр ухаарч мэдэрдэг болсон.

-Генерал цол хүртсэн хүмүүс өөрөөс нь өмнө генерал болсон бүх хүнд очиж илтгэдэг уламжлал тогтсон гэдэг. Та ч бас тэгсэн байлгүй.

-Генерал цол хүртээд өөрөөсөө өмнө цэргийн дээд цол хүртсэн генералууддаа илтгэдэг бичигдээгүй хууль байдаг юм. Би ч энэ уламжлалынхаа дагуу бүх генералууддаа илтгэсэн. Тухайн үед ЗХЖШ-ын даргаар ажиллаж байсан Р.Гаваа гуайд илтгэх гэсэн чинь утсаа авдаггүй ээ. Тэгэхээр нь гараараа бичээд факс явуулчихсан юм. Тэгсэн удалгүй над руу буцаж залгаад “За залуу минь ингэж гурилдахгүй шүү” гэж байж билээ. Би ч тэр даруйд нь ЗХЖШ руу очиж түүнд ном ёсоор нь рапорт өгч байсан гээд сайхан дурсамж бий.

-Таны уугуул нутаг ус аль аймаг юм бэ. Танай ураг удамд цэргийн хүмүүс бий юү?

-Миний аав Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Жагарын Чимэддорж гэж хүн байсан юм. Хугацаат цэргийн албанд татагдаж, 1945 оны чөлөөлөх дайнд улсын баатар, хурандаа Д.Нянтайсүрэнгийн удирдсан дивизэд тулалдсанаар цэргийн амьдралаа эхэлж, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Зэвсэгт хүчинд 40 шахам жил зүтгэсэн, хошууч цолтой хүн байсан. Аавын дүү, миний авга ах, хурандаа Ж.Цагаанхүү гэж хүн бий. Зэвсэгт хүчнийхэнд Ч.Дашдулам эмч гэж алдаршсан дэд хурандаа цолтой хүн миний төрсөн эгч. Миний эхнэр Ш.Нарангэрэл, хүү А.Билгүүн нар маань тангараг өргөсөн офицерууд шүү дээ. Ээжийн аав нь Архангай аймгийн Ихтамир сумын “өндөр” Мятав гэдэг хүн байсан. Тэр хүн Ардын засгийн анхны жилүүдэд цагдаа байсан юм гэсэн.

-Та тэгвэл цэрэг, цагдаагийн байгууллагад гурван үеэрээ зүтгэсэн хүн болж таарах нь ээ.

-Харин тийм л болж таараад байна. Өвөөгөө цагдаа байсан гэдгийг бүр сүүлд ээжээсээ сонссон л доо. 1999 онд ЦЕГ-ын даргаар намайг хоёр дахиа томилогдсоны дараа муу ээж минь их айхтар үг хэлэхдээ л аавыгаа цагдаа байсныг дурссан хэрэг.

-“Их айхтар үг” нь юу юм бол. Энэ тухай ярьж болох уу. Болохгүй гэвэл хариулахгүй ч байж болно л доо.

-Болохгүй ч юу байх вэ дээ. Асуудал болоод өнгөрч. Миний эгч Ч.Чимэддулам, ах Ч.Энхболд, эхнэр Ш.Нарангэрэл, хүү А.Бадрал нарын минь дэргэд, Тэрэлжийнхээ дөрвөн ханатад хэлсэн үг. “Миний хүү! Цаг цөвүүн болж байхад дахиад цагдаагийн дарга хийх хэрэг байгаа юм уу? Хүний мөс чанар их муудаж. Миний хүү дандаа л юмыг сайхнаар бодож, хүнд сайн санаж яваад нэг л өдөр гөрдүүлнэ дээ. Гөрийн үгэнд сөөм хариугүй л гэдэг юм даа” гэж хэлсэн юм. Тухайн үедээ би “Зүгээр байгаа хүнийг юу гэж гөрдөж, гүтгэх вэ, ээж минь” гэсхийгээд л өнгөрсөн. Гэтэл ээжийн минь хэлсэн үг яг байсан шүү. Эх хүнд хүүгийнх нь амьдрал, хувь заяа харагддаг, мэдрэгддэг юм билээ. Даанч хүүхдүүд нь ойлгохгүй явдгаас биш. За за, баярын өдөр болж байхад ийм юм яриад яах вэ.

-Тийм ээ. Гэхдээ их л сонин юм. Ер нь энэ тухайгаа дараа ярьж болно биз дээ, Та. Бусдад ч сургамжтай юм биш үү.

-Найз нөхөд маань түүх, дурсамжаа бич л гэдэг юм. Хүнд ч, төрт ёсонд ч сургамж болмоор асуудал байж магадгүй гэж боддог л юм.

-Монголын түүхэнд хар толбо болон үлдсэн 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг явдлын тухай асуумаар байна. Та ямар нэг хариулт өгөх үү. Олон уншигч энэ талаар асуугаасай гэж бодож байгаа нь дамжиггүй. Та бүхэн ямар нэг зүйл дуугарахгүй, харин улстөрчид энэ хэрэг явдлаар “шоудсаар” өнгөрсөн шүү дээ.

-Чи бид хоёр энэ талаар одоо яриад яах вэ, Цолмоон. Дээр хэлсэн “Асуудал болоод өнгөрч” гэж. Энэ талаар ийм сайхан баярын өдөр болж байхад яримааргүй л байна. Цаг нь ирэхээр ах нь зөвхөн чамд энэ тухай жичдээ ярилцлага өгье, тэгэх үү.

-За за, тэгье ээ. Та одоо юу хийж байна даа?

-Амьдрах гээд л алхаж явна. Эхнэр, үр хүүхэд, ач зээ нартайгаа бужигнаад л байж байна даа.

-Дахиад нэг асуултад хариулт сонсмоор байна. Одоо цагдаагийн байгууллагад хийж буй шинэчлэлийг юу гэж бодож байна вэ?

-Шинэчлэгддэггүй юм гэж юу байх вэ. Зөв, сайжруулж л шинэчлэх ёстой. Харж байхад саяхан нэг хууль гаргаад тэр нь амьдралд төдийлэн нийцсэнгүй. Гол нь Монголын хөрсөнд ургасангүй бололтой. Одоо хуулиа шинэчлэн найруулахдаа тал бүрээс нь сайн судалж, урьдах нь яагаад болохгүй болов гэдгийг мэдэж, одоо юуг яаж сайжруулахаа л зөв харж хийх нь чухал. Тэгэхгүй бол хүлээлт үүсгээд, үр дүнгүй бужигналдаад байх нь ажилд ч, алба хаагчдад ч муу нөлөөтэй. Гол нь иргэдэд чирэгдэлтэй. Амьдралд нийцсэн сайн хуультай бол цагдаагийн бие бүрэлдэхүүн урам зоригтой ажиллаж чаддаг хүмүүс.

-Цагдаагийн байгууллагынхны хүндэтгэж явдаг Б.Пүрэв генералын дараа та ЦЕГ-ын дарга болсон. Тэр үед Цагдаагийн байгууллагын тухай хууль шинээр батлагдсан байсан шүү дээ. Бие бүрэлдэхүүн урам зоригтой ажиллаж байсан уу?

-1990 оноос өмнө цагдан сэргийлэх байгууллага гэж НАХЯ-ны салбар нэгж байсан шүү дээ. Миний ЦЕГ-ын дарга болсон цаг үе нь Монголын цагдаагийн байгууллага үүсэж, шинээр бий болж, өөрийн гэсэн хуультай болсны дараах бүх л асуудлыг шинээр шийдэх ажлын үргэлжлэл байсан юм. Б.Пүрэв генералын үед бие даасан хуультай болж, хууль эрх зүйн орчноо сайжруулан, хувцсаа шинэчлээд их өнгө зүс орж эхэлж байсан. Хэдийгээр гэмт хэрэг их гардаг, хэв журам сахиулах ажил ярвигтай, ачаалал ихтэй байсан ч алба хаагчид маань энэ бүхнийг шийдэхийн төлөө дээр, доргүй хичээн, ер нь их л урам зоригтой ажиллаж байсан. Эргүүлийн цагдаагаасаа эхлээд бүх л офицер, ахлагч нар их урам зоригтой, аливааг хийж, бүтээчих юмсан, ямар ч гэсэн би энэ ажлын ард гарна шүү гэсэн гялалзсан үе байсан.

-Цагдаа хүчнийх биш, үйлчилгээний байгууллага гэж ярих болсон. Энэ талаар та юу гэж боддог вэ?

-Монголын цагдаагийн алба бол өөрөө өөрийнхөө төлөө ажилладаг байгууллага биш. Монголын цагдаа гэдэг бол иргэд олон түмнийхээ төлөө зүтгэдэг төрийн алба байгаа юм. Энэ албыг хэрхэн зөв зохион байгуулж, зөв удирдаж ажиллуулахаас иргэдийн эрх ашиг хамаарна. Монгол хүн эх нутагтаа, гэр орондоо тайван амьдрах гол нөхцөлийг бүрдүүлж байх ёстой алба нь цагдаа. Ямар нэгэн зохион байгуулалт хийгээд хууль батлаад, ямар нэгэн шийдвэр гарсны дараа тэр нөхцөл байдал сайжирч байвал зөв байна гэсэн үг. Дээрдэхгүй байвал зохион байгуулалт, хууль эрх зүйн орчин болохгүй л байна гэсэн үг. Энэ л гол шалгуур. Тэгээд цагдаагийн ажил албанд хамаг амьдралаа зориулж яваа өчнөөн жил ажилласан, одоо ажиллаж байгаа, ирээдүйд ажиллах хүмүүсийнх нь ажиллах боломж, нөхцөл, цалин хангамж, урам зориг, энэ бүхэн дээрдэж байвал удирдлагын гаргаж байгаа шийдвэр зөв байна гэсэн үг. За үг олдож, үхэр холдох нь.

-Тэгвэл ингээд ярилцлагаа өндөрлөе дөө. Уг нь танаас олон зүйл асууж ярилцмаар, түүх, дурсамжаас тань уншигчидтайгаа хуваалцмаар байна л даа. Дараа дахин ярилцъя. Ярилцсанд баярлалаа.

-Болох байлгүй дээ. Цолмоон! Намайг өвдөж, ядарч, зовж явахад хамт шаналж зүдэрсэн, бүх талаар тусалж дэмжсэн, сайхан сэтгэлт, ачит бүх хүмүүстээ чин зүрхнээсээ талархлаа илэрхийлж, “Би та бүхэндээ үргэлж баярлаж, ерөөж явдаг юм шүү” гэж хүндэтгэн ёсолж байгааг минь дамжуулж өгнө үү.

Г.ЦОЛМОН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
196.53.38.13 Сайхан өдөр X-ШУА-ийн зээлийн санал Одоо түрхэнэ ..Та Яаралтай зээл хэрэгтэй юу? Бид сайн итгэл зээл хайж байна сонирхсон хувь хүмүүст зээл өгч байна. Та яаралтай зээл хэрэгтэй байгаа хүнд байна уу? Дараа нь та зөв газраа байна. Бид таны хэрэгцээг хангахын тулд 2% нь бага хүүтэйгээр таны зээлийн хүсэлт бидэнтэй холбоо барина, санхүүгийн problem.contact гарч тогтоосон, бизнесийн зээл, хувийн зээл, € 40,000.000.00 хамгийн их хэмжээ € 2,000.00 хамгийн бага хэмжээгээр өгөх бидэнд и-мэйлээр Өнөөдөр: jsemkffloaninvestment@gmail.co mДоорх бөглөнө үү Out Энэ мэдээлэл1. Бүтэн нэр:2. Улс:3.Telephone тоо:4. Зээлийн хэмжээ Шаардлагатай:5. Зээлийн хугацаа:6. Сарын орлого:7. Нүүр хуудас Хаяг:Баярлалаа бид таны хариулт хүлээж зэрэгJeff Michael зээлийн компани.Зээлийн / санхүүгийн нийлүүлэгчидтэй .
103.229.123.106 Erhem generaldaa eruul enhiig husie, eruul enh urt udaan naslaaraai
103.229.123.106 Mongol turiin tsagdaag gurwantaa udirdsan, mash mundag hun mongoliin tsagdaa tanid urgelj bayrlaj baharhaj ywdag,
203.91.115.41 эрхэм генералдаа талархаж байдаг шүү.тусгайгын хуучин залуус таны амрыг эрж хүндлэн ёсолж байна.
122.201.22.173 Helmegdsen hun dee...uguugui tushaalin tuluu gurduulj uvgursen hoinoo shoron ruu achigdsanig n medeh humuus n medej bgaa daa. Turiin mahni mashin ajillaad ireheeree zogsdoggui ym bna gdg.g ter ued jinhene utgaar n harsan daa. Tsag n boloogui gj zuv yarilaa. Shudarga busin hongil ruu uuruu bish ghd ur huuhed ah duu turul sadnaa oruulchih vii gsn aidas bdg bsilgui dee.
202.9.41.225 Mundag dargaa shuu... ta eruul enkh tunh baihig husen eroyee
27.123.214.103 Tsagdaagiin albany huuliin 14.1.2 bolon 21 r zaaltuudiig ene Amarbold general demjihgui baigaa hun gej oilgoloo
203.91.115.35 Алуурчин
203.91.115.35 чи харин урвагч эх орноосооТаны хариулт ...
  • 2016 оны 07 сарын 22
203.91.115.35 Ene huniig aluurchin bish bsn gdg-g tuuh tsagaatganaa.
  • 2016 оны 04 сарын 25
112.72.13.11 Та юу гэж бодож байна ...ene mundag generalaas deslegchiin murdusuu gardaj awch bailaa bi ih aztai hvn shvv
150.129.143.25 Ta bol aguu mundag hun eruul saruul urt udaan naslaarai
203.194.114.59 Цаг нь болохоор Баяр, Элбэгдорж нарын 7 сарын 1 ний үймээнийг зохион байгуулсан тухай шүүх хурал болох байхаа. 5 хүний амьны хэрэг шүү дээ.
122.201.31.170 Та юу гэж бодож байна ...ajil hiihed muu sainaar yarih hun ih l bh.gehdee mongoliin tsagdaad ihiig buteesen generaldaa
27.123.214.119 Та tюу гэж бодож байна ..ter mongoliin ztagdaad hundlegdeh gawyatai hun ztag ni bolhoor buh zuiliin uchig tailagdaj aldar gawyagaar chin baharhah udur irnee.
202.70.36.14 цаг нь болохоор 7,1ны асуудлыг жинхэнэ асуудал болгох хэрэгтэй
119.40.102.92 Hiij buteesen zuiltee mundag hun shuu !
210.160.37.26 Eruugiim elementuudiin bugsiig ih dolooson tsagdaa ingej dyysdag jamtai yum ...
210.160.37.26 Cham shg yavdag jorlon ter elementuudteigee nuur tulahaaraa yah boldoo. Ner nuuree nuusan lalar chn
  • 2016 оны 04 сарын 25
210.160.37.26 chi ardaasni bur nohoi boloh estoi shy
  • 2016 оны 04 сарын 24
210.160.37.26 chi ardaasni bur nohoi boloh estoi shy
  • 2016 оны 04 сарын 24
112.72.13.17 Ene erhem GENERALIIG mongoliin turd bgaa luibarchidiig helmegduulsen yum. Elbegdorj.gej hetsuu gamshigaas bolson shuu
43.242.243.144 ih mundag hun dee uls tor l amidralaar ni toglood haychihsan. tsagdaad elegtei hun bgaa yum
122.201.24.91 Mundag hun dee!!! Muu elbegdorj metiin novshnuudaas bolj l hohirch yavaa hun dee...
202.131.235.211 жинхэнэ мундаг цагдаагийн дарга хүн дээ
27.123.214.116 Монголд цөөхөн төрөх бахархалт хүмүүсийн нэг юм шүү
112.72.13.245 Хөгшин залуугүй тунирхаж гомдсон өнгө аяс, нэгнээ матаж мяалах гэсэн, энэ нөхөр цагтаа хичнээн аавын хүүг гэмгүй байхад нь гэсгээсэн болдоо. Тэрний хариу ирхээр уйлаа л гоншигноод явах
112.72.13.102 Та юу гэж бодож байна ...tsagdaagiinhan denduu barigdval bj bgui sh de, ajillaj bgaanuud ni chadahgui yum gehed garsan nuhduud ni zuv ugee duugarch bail da. Ur chadvar, setgel zurh hamaagui ah duugiin namiin tomilgoo buh tsagdaa nariin uram zorigiig mohooj bna shu de duugarch bai l daa ethem beltgel opitseruud aa
112.72.13.102 Zuv shuu. Odoogiin ene butets gj darga narin alban tushaal gargah zorilgotoi deeguuree danhaisan ...albani darga dooroo tus bur 2 heltestei tegeed mergejsen alba boloh Eruugiin tsagdaa murdun baitsaah gazar zamin tsagdaa hev juram sahiulah gazruudiinhaa tolgoi deer n sandailchihsan ajil hiideggui tsaasan buugaar bailddag buleg nuhduud bna.
  • 2016 оны 04 сарын 25
112.72.13.102 Таны хариулт ...saihan darga daa generaldaa eruul enhiig husen erooe
  • 2015 оны 04 сарын 24
112.72.13.102 Зөв санаа байна. Цагдаагийн бэлтгэл офицерүүд дуу хоолойгоо илэрхийлж, дуу хоолойгоо ард иргэд, нийгэмд түгээх хэрэгтэй бна даа. Одоо би гарсан юм чинь надад хамаагүй гэх хандлагаар өөрсдийнхөө хувийн эрх ашгаа бодож явах биш, энэ албанд нэр хүндтэй цолыг нь зүүгээд амьдралаа холбоод явж бсан хүмүүс арай ингэж боломгүй санагдах юм. Тиймээс та бүгд энэ албанд ажиллаж алдар хүнд , зовлон бэрхшээл бүхнийг нь өөрсдийн биеэр амсаад мэдэрч явсан хүмүүс байж хэтэрхий хувиа бодсон бдал гаргаж болохгүй шүү. Энэ албанаас гарсан ч гэсэн та бүхэн д энэ албатай үхтлээ холбогдож бга учраас ДУУ ХООЛОЙГОО АРД ИРГЭДЭД хүргэж, зөв өөрчлөлт шинэчлэлийн төлөө үзэл бодлоо илэрхийлэх нь зүй билээ
  • 2015 оны 04 сарын 24
103.229.123.33 Ene hun bol yasnii tsagdaa.uneheer baharmaar...2-n hoorond shalchignasan ymnuud suraltsah heregtee de
150.129.142.79 mash saihan yariltslaga bna
112.72.13.113 Tsagdaa bol olon niited uilchileh baiguullaga bolgohod huuchnii humuus oroltsoj bolohgui shuu dee
112.72.13.113 Таны хариулт Mongold hovorkhon tursun bakharkhalt humuusiin neg shuu. Bid ene generaliig hairlaj hundetgejh heregtei. Olon gaviyat uilsiin ezen shuu.
  • 2016 оны 04 сарын 26
112.72.13.113 Таны хариулт ...онол амьдралын асар их туршлагатай сайн дарга нарын нэг нь шүү дээ. Төрийн төлөа огтоно болдогийн амьд жишээ. Цаг хугацаа үнэн мөнийг харуулна.
  • 2016 оны 04 сарын 25
112.72.13.113 Таны хариулт ...цагдаагийн байгууллаг хүчтэй байсан үe саяхан байсан Пүрэв.Амарболд нар шиг дарга гарахгүй байх цагдаагийн бага бүрэлдэхүүн та хоёроор бахархаж явдаг шүү
  • 2016 оны 04 сарын 24
112.72.13.113 Таны хариулт ...Мундаг ухаантай хүн шүү аз жаргал сайн сайхныг ерөөе
  • 2016 оны 04 сарын 24
112.72.13.113 Баярын бууны нохой алуурчин гар еер юу хэлхэв
  • 2015 оны 08 сарын 18
112.72.13.113 Таны хариулт ...ene hvn shig y aantaI albanii hvcheer tenger zauatai ard tvmen amgalan baigaa uym shvv dee
  • 2015 оны 04 сарын 26
112.72.13.113 Таны хариулт ... Tsagdaagiin erxem generaluuddaa eryyl enx sain saixniig xysen eruue.Amarbold generial ta mongoliin tsagdaagiin baxarxal mun
  • 2015 оны 04 сарын 24
112.72.13.113 Таны хариулт ...Iim dajga xobor boljee
  • 2015 оны 04 сарын 24
112.72.13.113 Mash mundag udirdan zohion baiguuldag bas setgel saitai hun shu eruul enh ajil anidrald ni sain saihan buhniig husie
  • 2015 оны 04 сарын 24

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд