Монгол, Тувагийнхан малын хулгайтай тэмцэх талаар зөвлөлдөв

2015 оны 03 сарын 26

Увс аймагт “Хууль бус үйлдэл хил дамнасан малын хулгайтай тэмцэх нь” сэдэвт зөвлөгөөн өчигдөр боллоо.  Зөвлөгөөний зорилго нь Монгол, Оросын хилийн дэглэмийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээг хамтран сахиулах, улсын хил дамнасан малын хулгайн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гарсан зөрчлийг хамтран шийдвэрлэх арга замыг тодорхойлоход оршиж байгаа юм.  ХЗЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Э.Зоригт нээж, ”Энэ зөвлөлгөөнийг  хүндэтгэн хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд баярлалаа. Бидний хамтын ажиллагаа бүх шатанд өргөжин тэлж байгаагийн илрэл нь энэхүү зөвлөгөөн болж байна. Арга хэмжээнд  ХЗЯ,  ХХЕГ улсын хилийн баруун хойд хэсгийн дагуух аймаг, сум орон нутгийн байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирж оролцож улмаар Увсын иргэдийн аюулгүй байдал, хил дамнасан малын хулгайтай тэмцэхэд та бид хамтдаа зөвлөлдөж байгаа нь үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. Зөвлөлгөөний үндсэн илтгэлийг ХХЕГ-ын штабын дарга, хурандаа Ц.Гансүх тавилаа.Зөвлөгөөнд Монголын талаас  ХЗЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Э.Зоригт, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн П.Буянхүү, ХХЕГ-ын штабын дарга, хурандаа Ц.Гансүх, Хил хамгаалалтын газрын дарга, хурандаа Д.Мөнгөнжин нарын төлөөлөл ОХУ-ын талаас Тувагийн Дээд хурлын Аюулгүй байдал, хилийн асуудлаарх байнгын хорооны дарга Бартына Сады,  ОХУ-ын Тувагийн БНУ-ын эдийн засгийн гадаад харилцааны агентлагийн дарга Ч.Оандар, ОХУ Кызылын хэсгийн Хилийн бүрэн эрхт төлөөлөгч, хурандаа Фисечко нарын төлөөлөл оролцжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд