Их засаг их сургуулийн оюутан залуучууд юуны учир амиа хорлов

2015 оны 03 сарын 25

Их засаг их сургуулийн оюутан 19 настай А, 21 настай Б нар Баянзүрх дүүргийн VII хороонд үйл ажиллагаа явуулдаг “Тэргэл” зочид буудалд энэ сарын 19-нд амиа алдсан байсныг буудлынхан олжээ. Улмаар цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн гэнэ. Өдгөө тус дүүргийн Цагдаагийн II хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Оюутнуудын орсон “Тэргэл” зочид буудал сургуулиас нь холгүй, 500 гаруй метр зайд байдаг аж.

Тус зочид буудлын зочин хүлээн авагч (ресепшн) эмэгтэйгээс болсон явдлын талаар тодруулахыг хүссэн боловч “Манай буудалд тийм явдал болоогүй. Өөр зочид буудалд байх” гэсэн хариу өглөө. Харин цагдаагийнхан “Баянзүрх дүүргийн VII хороонд үйл ажиллагаа явуулдаг “Тэргэл” гэх зочид буудал нэг л бий. Тэр нь Их засаг их сургуулиас баруун тийш замынх нь урд талд байрладаг. Тэр зочид буудлын нэгэн өрөөнд хоёр оюутан амиа хорлосон хэрэг гарсан.

Талийгаач нарын нэг нь унтлагын өрөөнд, нөгөө нь ариун цэврийн өрөөнд нас барсан байхыг нь олсон юм. Нотлох баримтаар гаднаас хэн нэгэн орж тэдний амь насыг хороосон нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй. Гэхдээ бид нарийвчлан шалгаж байна. Буудлын хяналтын камерын бичлэгийг ч шүүж үзсэн. Юуны учир хоёр залуу нэг өрөөнд амиа хорлосон гэдгийг тогтоохоор ажиллаж байна” гэлээ.

Энэ талаар Их засаг их сургуулийн сургалтын албаныхнаас тодруулахаар очиход “Сургалтын албаны дарга, бусад хүмүүс дотооддоо шалгалт хийж яваа. Тиймээс таны асуултад хариу өгөх хүн байхгүй” гэв. Оюутнуудаас лавлахад “Эрх зүйн ангийн оюутан гэсэн байх. Хоёр залуу эндээс холгүй нэг зочид буудлын өрөөнд өнгөрсөн долоо хоногт амиа хорлосон гэсэн. Олон оюутантай сургууль болохоор ямар хүмүүс гэдэг нь санаанд буухгүй байна” гэлээ.

Г.ОРЧЛОН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.242.46.4 үхсэний хохь амьдын зол гэж энэ л байх даа. нөхөр хүүхэдтэй эмэгтэй байж гэр бүлээ доромжлон ангийнхаа залуутай явчихаад эцэст нь 2 сайхан залуу амь насаа алдаад ирэнгүүт нөгөө залуугаа шоронд явуулахгүйн тулд хайртай зохицоод унтсан гэж хэргийг хэрэг биш болгож дуусгадаг овоо муу янхан юм даа. хөөрхий гэр бүлээ хүндэлдэг айж эмээхээ мэддэг гэнэн томоогүй нь бурханы оронд оччихоод худал хуурмаг муу явдалтангууд нь үлдэж байх юм даа.
202.179.28.246 za bi law dag 3 jil syrj bn . iimee tiime daramt shahalt ogt gardaggui es zuin duremte surguuli shuu.!!!
202.126.89.147 Ямар ч баримт нотолгоогүй иймэрхүү зүйл бичихээ боливол таарна. Сэтгүүлч нэрийг шалны алчуур болгох юм аа ...
122.201.22.152 Та юу гэж бодож байна ...Ih zasgiihan harin ch zambaraatai deg juramtai oyutanuud bdag bolj butehgui huuhduuded bol bie daalt ntr ni bol daramttai sanagddag bz
122.201.22.152 Та юу гэж бодож байна ...Ih zasag surguuliig togsson 4jil surhad ymarch daramch shahalt harj bgaagui kursiig ylgaabaas bolj daramtaldag zuil ogt baihgui harin h oyunlag oyutanuud bolgoh gj eldew uraldaan trmtseen zohioj hogjuuldeg bolohoos busad huwiin surguuli shg mongiig awchaad yu ch zaadaggui surguuli bish
202.70.44.194 Их засаг сургуулийн хүүхдүүд маш их замбараагүй, дотроо дарамт, дээд болон төгсөх ангийнханы хүчирхийлэл маш их байдаг. Тийм ч учраас ийм хэрэг гарч байгаа юм. Үүнийг шалгах, ийм байдал дахин гарахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй. Сургуулийн удирдлагууд хүүхдүүдийнхээ ийм байдалтай байдгийг мэдэхгүй, зүгээр л мөнгөө л авахыг боддог. Үүнийг болиулах хэрэгтэй.
122.201.22.239 Ямар ч хариултгүй, юу бичээ вэ? Зарлан юм уу мэдээ юм уу? Юу болсоныг надаас асуугаад байгаа юм уу? Бичих мэдээ олдохгүй байвал өөр аятайхан мэдээ ОРЧУУЛААД тавь
122.201.22.239 Ar gert ni ymar hetsvv bgag ta nar mdeh vv. Ygd Hvnii zowlongr jargal hiij bdgiТаны хариулт ...
  • 2015 оны 03 сарын 29
122.201.22.239 Таны хариулт ...ene 2 yag yamar holbootoi nzuud bsan um bol doo
  • 2015 оны 03 сарын 26
122.201.22.239 hunii hunjild shurgaj baastai bugs uhaj hool olj idh yumdaa zailuul
  • 2015 оны 03 сарын 26
122.201.22.239 Sanal neg bnaa setguulchid zailuul argagudee, oyunii turaald orjee
  • 2015 оны 03 сарын 26

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд