ДЦС-4-т үйлдвэрлэлийн ослоор хүний амь үрэгджээ

2015 оны 03 сарын 25

ДЦС-4 хувьцаат компанид хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөнөөс хүний амь нас хохирсон хэрэг уржигдар гарлаа. Осол даваа гаригийн өглөө 09.30 цагт гарч, станцынхан болон аврах албаныхан 09.50 цагт талийгаачийн цогцсыг гарган авчээ. Тус станцад ажиллаж байсан 49 настай иргэн Б тухайн өдөр үнс цэвэрлэж байтал дээрээс нь их хэмжээний үнс унаж дарснаас амиа алдсан гэнэ. Өдгөө уг хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд “Шалгалт дөнгөж эхэлж буй учраас мэдээлэл өгөх боломжгүй. Энэ хэрэгт холбогдуулж тус станцын 10-аад хүнээс тайлбар мэдүүлэг авч байгаа” гэсэн юм. ДЦС-4 компанийнхан “Ийм харамсалтай явдал болсон нь үнэн. Цагдаагийн байгууллага шалгаж байгаа учраас бид юу хэлэх вэ дээ” гэж байлаа. Тус  станцын гуравдугаар зууханд энэ сараас их засвар хийж буй аж. Талийгаач Б цахилгаан шүүлтүүрийн доод талд байдаг бункерт хуримтлагдсан үнсийг зайлуулахаар дотор нь орсон гэнэ. Уг нь тийшээ хүн орох ёсгүй гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа юм. Харин Б  “Би дотор нь ороод үнсийг нь хөдөлгөе” гэж хэлээд орж, урт шилээврээр үнсийг хөдөлгөтөл дээрээс нь нурж дарсан аж. Уг нь талийгаачийг дээрх ажилд гаргахын өмнө тус станцын хөдөлмөр хамгааллтын инженерүүд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, гарын үсэг зуруулан баталгаажуулж авсан гэнэ. Энэ зааварчилгааг дүрэм журмын дагуу өгсөн эсэх гээд цагдаагийнхан шалгаж тогтоох олон зүйл байгаа аж. Хэдийгээр зааварчилгаа өгсөн ч хашир туршлагатай хүн ажилдаа хайнга хандсанаас ч ийм осол гарсан байхыг үгүйсгэхгүй гэдгийг цагдаагийнхан хэлсэн юм. Талийгаач Б тус станцад долоон жил гаруй хугацаанд ажиллаж байгаа, мэргэжлийн IV зэрэгтэй хүн юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
216.178.232.63 This site is like a clrosasom, except I don”t hate it. lol
104.35.43.182 IJWTS wow! Why can”t I think of thgnis like that?
5.9.161.4 I could read a book about this without finding such real-world aprphacoes! http://ctvpmdbgt.com [url=http://mfytpqecwcv.com]mf ytpqecwcv[/url] [link=http://dieyogsblt.com]di eyogsblt[/link]
31.24.141.186 I aptiecrape you taking to time to contribute That”s very helpful. http://lceasxoum.com [url=http://xqybjh.com]xqybjh[ /url] [link=http://uhragefdl.com]uhr agefdl[/link]
91.66.28.169 Ab fab my gooldy man.
170.94.4.130 I much prefer infmioatrve articles like this to that high brow literature.
54.163.238.75 This article acheveid exactly what I wanted it to achieve.
50.254.4.194 What a joy to find such clear thniikng. Thanks for posting!

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд