“Нүүрс” хөтөлбөрийн гэх Л.Гансүх нарт холбогдох хэргийг шалгаж дуусчээ

2015 оны 03 сарын 25

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарын 10 хүнд холбогдох хэргийг АТГ-аас өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас шалгаж, улмаар долдугаар сарын 29-нд нэр бүхий сэжигтнүүдийг цагдан хорьсон билээ. Дуулиан шуугиантай шалгаж эхэлсэн энэ хэргийн холбогдогчдыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс байцааж дуусаад, өнгөрсөн долоо хоногт хавтаст хэргийн материалтай яллагдагч Л.Гансүх нарын 10 хүнийг танилцуулсан байна. Улмаар Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд заасан эд хөрөнгө завшсан, 166.1 дүгээр зүйлд заасан мөнгө угаасан, 263 дугаар зүйлийн төрийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн зүйл ангиар яллах саналтайгаар Нийслэлийн прокурорын хяналтад шилжүүлжээ. Л.Гансүх нарын хүмүүсийг 2012, 2013 онд Багануур хувьцаат компаниас 6.8 тэрбум төгрөгөөр нүүрс худалдан авч, тонныг нь 80 мянган төгрөгөөр борлуулж, 19.9 тэрбум төгрөгийн орлого олсон. Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч MGL SB болон MGL SBD компани алдагдалтай ажиллаж байгаа мэтээр хуурамч баримт бүрдүүлж, Засгийн газрын нөөц хөрөнгөөс 854 сая төгрөг гаргуулан аваад шаардлагагүй зүйлд зарцуулсан, дээрх компаниуд 4.9 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан, Багануур ХК-д 2.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэдгийг аудитын дүгнэлтээр тогтоогоод байгаа юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
69.143.131.155 aimshigtai gehees oor yu gehev. Hulgaichuudad neg hariutslaga tootsdog hun l heregtei bhimda. Neg 2-g n buudaad yumuu nasaar n shorond hiichul busad n aigad iimerhu asuudal ug n tsegtserne dee.
66.58.202.234 ulaan tsaim luivar hiisen bn daa. ...

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд