11 хурандаагийн цолыг хураав

2015 оны 03 сарын 24

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн санаачлан боловсруулж батлуулсан Цагдаагийн албаны тухай хууль тус байгууллагад ажилладаг олон хүний ундууцлыг төрүүлж, албандаа итгэх итгэлийг нь хөсөр хаясан. Төрийн тусгай алба болох цагдаагийн байгууллагыг дээрх шинэ хуулиар хэдхэн сарын дотор “самарч” орхисныг шинээр томилогдсон Хууль зүйн сайд Д.Дорлигжав эмх цэгцэнд нь оруулахаар нэлээд судалж, заримыг нь ажил хэрэг болгож эхэлсэн.

Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн баасан гаригт А/64 дүгээр тушаал гаргаж Цагдаагийн албан тушаалын цолыг үгүй болгож, ажилласан хугацаагаар цол олгох журмыг сэргээхээр шийдвэрлэжээ. Ийн тушаал гаргаснаар Х.Тэмүүжингийн 2014 оны А/94 дүгээр тушаал хүчингүй болж байгаа юм. Улмаар өчигдрөөс Хууль зүйн сайд Д.Дорлигжавын гаргасан тушаалыг хэрэгжүүлж, албан тушаалын эрэмбээр цол хүртсэн хүмүүсийн цолыг хурааж, цол буурсныг нь сэргээж эхэлжээ.

Гэхдээ цол бууруулахдаа нэлээд судалгаа хийж, уян хатан хандсан гэнэ. Жишээлбэл, хошууч цолтой ажиллаж байгаад дэд хурандаа цол хүртэх хугацаа нь болоогүй байхад албан тушаалаараа дэд хурандаа цол зүүсэн хүнийхийг хураахгүй байхаар шийдвэрлэсэн аж. Бидэнд ирсэн мэдээллээр цагдаагийн 1035 офицер албан тушаалын цол гэгчийн балгаар 1-2 шат алгасан “тэнгэрт цойлж”, дээд, дунд офицерийн тоонд орсон байгаа юм.

Үүний дотроос 11 хурандаагийн цолыг өчигдөр хураажээ. Х.Тэмүүжин сайдын 2014 онд гаргасан А/94 дүгээр тушаалын дагуу цол алгасан 41 хүн дэд хурандаа, 139 хүн хошууч, 844 хүн ахмад цолны мөрдэс зүүх болсныг хураан авсан гэнэ. Өмнөх Хууль зүйн сайдын тарьсан балгаас болж, дээд, дунд офицерийн тоонд орж явсан, өдгөө цол буурсан зарим хүн шинэ сайдын тушаал хэрэгжиж эхэлмэгц хуучнаа зүүх болсондоо ихэд бухимдаж буй сурагтай. Албан тушаалын цолоор ахлах ахлагч болсон “шинэхэн” ахлагчдыг өнөө, маргаашнаас мөн цолыг нь хуучин журамд нь оруулах гэнэ.

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
31.33.41.104 Тug temuujingiin hiisen uurchlult zuv baisan ym odoo ene durvud suid hiine deeа юу гэж бодож байна ...
203.91.118.178 Хуулиа мөрдөх хэрэгтэй
203.91.118.178 ЦАТХ-ийн 34.3-д зааснаар хурандаа цолыг нутаг дэвсгэр хариуцсан аймгийн цагдаагийн дарга нарт олгоно гэсэн байхад тодорхой нутаг дэвсгэр хариуцсан дүүргийн даргад олгож байгаа нь буруу ш дээ

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд