АНУ-д монгол бүсгүйчүүд хүчирхийлүүлсэн гэх мэдээлэл ГХЯ-нд ирээгүй гэв

2015 оны 03 сарын 24

АНУ-ын Виржиниа муж улсын Фэрфакс хотод Монголын хоёр иргэн бусдад хүчирхийлүүлсэн гэх мэдээллийг цагдаагийнхан өгснийг nbcwashington.com цахим хуудас дамжуулав. Тэнд дурдсанаар АНУ-д суралцдаг хоёр бүсгүй ажил хайж, Арлингтон дахь “Ballston common” худалдааны төвд энэ сарын 8-нд очсон аж. Тэднийг нэгэн эмэгтэй ажилд зуучилж, дуудлагаар гэр цэвэрлүүлэхээр болсон гэнэ. Ингээд тус худалдааны төвд ажиллаж байсан нэгэн эр гэртээ дууджээ.

Хоёр бүсгүйг очиход гэрийн эзэн дарсаар дайлж шахсаар согтоосон аж. Харин тэд маргааш өглөө нь сэрээд гэртээ очсон хойноо хүчирхийллийн золиос болсон байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн тул эмнэлэг, цагдаагийн байгуулагад хандсан гэнэ. Хохирогчдын нэг нь биедээ нэлээд гэмтэл авч, есөн ч оёдол тавиулсан бол нөгөө нь хөл болон баруун нүдэндээ цохиулсан байжээ.

Цагдаагийнхан үүний дагуу ажиллаж, сэжигтнүүдийг хэн болохыг тогтоож, хэргийн газарт хохирогчдын цус үлдсэнийг ч илрүүлэн эд мөрийн баримт болгож хавсарган авсан байна. Хэрэг гарсан байранд залуу хос болон өөр нэг залуу амьдарч байсан, хоёр монгол бүсгүйгээс гадна өөр хохирогч ч байж болзошгүй гэж хэргийг мөрдөн шалгаж буй цагдаагийнхан мэдээлсэн гэнэ.

Бид энэ талаар ГХЯ-ны эрх бүхий албаныхнаас тодруулахыг хүссэн боловч “Бидэнд энэ тухай мэдээлэл ирээгүй” гэсэн хариу өгсөн. Харин дээрх цахим хуудаст бичсэнээр хохирогч хоёр бүсгүй ЭСЯ-ндаа хандсан аж.

Г.ОРЧЛОН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.72.13.215 Хэн хэзээ ирж, юу гэх болоо гээд ангайгаад сууж байдаг юмуу? Хаашаа юм

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд