Хөтөлийн цагдаагийнхан дахиад л хүн дайрч хөнөөв

2015 оны 03 сарын 23

Сэлэнгэ аймгийн Сайхан сум буюу Хөтөл тосгоны Цагдаагийн хэсгийнхэн нэг жил гаруйн хугацаанд жирийн гурван иргэнийг автомашинаар дайрч, амь насыг нь бүрэлгэв. Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт тус хэсгийн цагдаа, ахлах ахлагч Д.Баярсүрэн нь орон нутгийнхаа замд автомашинаа жолоодож яваад хүний амь насанд хүрсэн гэнэ. Өдгөө түүнийг Дархан-Уул аймаг дахь Цагдан хорих төвд саатуулсан гэх мэдээллийг орон нутгийн эх сурвалжууд өглөө. Өнгөрсөн оны есдүгээр сард Хөтөлийн Цагдаагийн хэсгийн дарга Б.Саранбаатар жолооч, ахлагч Ц.Ууганбаатартаа хууль бус тушаал өгч, урсгал сөрөн давхиулснаас болж Сүхбаатар дүүргийн нутагт хичээлдээ явж байсан 12 настай охиныг дайрч бүрэлгэсэн хэрэг үйлдсэн юм. ЦЕГ-ын удирдлага үүний дараахан Б.Саранбаатарыг цагдаагийн байгууллагаас халж,  ажил сайжруулах зорилгоор хошууч Г.Эрдэнэбат гэдэг хүнийг томилсон юм. Гэвч тус хэлтсийн ажил сайжирсангүйгээр барахгүй жижүүрийн цагдаа нь дахиад хүн дайрч бүрэлгэчихлээ. Энэ асуудлыг мэдсэн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Энхбаяр өнгөрсөн амралтын өдрүүдэд тус суманд очиж, цагдаагийн алба хаагчидтай уулзсан гэх мэдээлэл ч байна. Магадгүй тус хэсгийн даргыг өөрчлөх саналаа ЦЕГ-т хүргүүлэхээр болсон байх гэх мэдээллийг орон нутгийнхан өглөө.Дээрх хоёр ослоос өмнө хоёр дахь хэргийн холбогдогч Ц.Ууганбаатарын дүү Хөтөлийн цагдаагийн хэсгийн эрүүгийн төлөөлөгч Ц.Ууганжаргал согтуугаар автомашин жолоодож яваад хүн дайрч хөнөөн, ял шийтгүүлчихээд байгаа юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд