Монгол цэргийн өдрийг тохиолдуулан цагдаагийнхныг шагналаа

2015 оны 03 сарын 19

Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цэрэг, цагдаа, тагнуул, хилийн цэрэг, тахар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрхэлсэн ажлаа амжилттай гүйцэтгэж буй алба хаагчдыг төрийн дээд одон медалиар шагнав. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор БХИС-ийн эрдэм шинжилгээний ажилтан, хурандаа Ш.Паламдоржийг шагнажээ. Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга П.Жаргалан,  Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ч.Болдбаатар, цагдаагийн бэлтгэл хурандаа Д.Майсүрэн, Ч.Ганболд зэрэг хүмүүс энгэрээ мялаажээ. Цэргийн гавьяаны одонгоор Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн тасгийн дарга, дэд хурандаа Б.Цогтбаатар, ЗЦГ-ын ахлах байцаагч Ш.Довчинбаатар, ЦЕГ-ын Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, хурандаа Б.Бат-Өлзий нарын хэд хэдэн хүнийг шагнасан байна. Тахарын ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газрын дарга Б.Тамир, НХЖХГ-ын Хамгаалалтын нэгдүгээр газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Х.Ууганбаяр, Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын хэлтсийн дарга, хурандаа Т.Баатар, ЗБГХТГ-ын ахлах мөрдөн байцаагч, хошууч Ю.Ганзориг тэргүүтэй олон хүний энгэрт Цэргийн хүндэт медаль гялалзах болжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.9.90.98 БАЯР ХҮРГЭЕ

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд