Монголын хүний төлөө намыг Дээд шүүх бүртгэхээс татгалзлаа

2015 оны 03 сарын 15

Монголын хүний төлөө намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын удирдлага болох Х.Бат-Ялалт нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх өнгөрсөн баасан гаригт хэлэлцлээ. Гэвч тус намынхнаас шүүхэд ирүүлсэн бичиг баримт нь дутуу, Улс төрийн намын тухай хуульд заасан зарим шаардлагыг хангаагүй байсан гэнэ. Тиймээс Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав. Уг нам нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрэн ирүүлж, зарим зөрчлөө залруулсан тохиолдолд  бүртгүүлэх тухай хүсэлтээ дахин гаргах боломжтой гэдгийг энэ үеэр шүүгчид хэллээ.Мөн тэр өдөр Дээд шүүх намын дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Иргэний зориг-Ногоон намын хүсэлтийг хэлэлцсэн юм. Өнгөрсөн долоо хоногт болсон их хурлаараа тус намынхан дүрэмдээ өөрчлөлт оруулсан бөгөөд уг өөрчлөлтүүд нь Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуулийг зөрчөөгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэж, намын дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэв.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд