Цэргийн чуулгынхан таван цуврал ном баринтаглалаа

2015 оны 03 сарын 11

ЦДБЭЧ-ынхан эрдмийн ажлаа хийж таван цуврал ном бүтээснээ цэргийн баяраас урьтаад хэвлэлтээс гардан авлаа. “Цэргийн чуулгынхан хэвлэлийн хуудаснаа”, “Манай дуу”, “Эх орны цэрэг яруу найргийн наадмын шүлгүүд”, “Монголын сонин сэтгүүлд нийтлэгдсэн хөгжмийн тухай баримт сэлт” I-II боть гэсэн эдгээр таван ботийг бүтээх, хэвлэлүүдийг шүүж эмхэтгэх ажлыг тус чуулгын дарга, урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа Ч.Гансүх, бэлтгэл хурандаа Р.Равдандорж тэргүүтэй олон хүн уйгагүй судалгаа, шинжилгээ хийж бүтээжээ.  “Цэргийн чуулгынхан хэвлэлийн хуудаснаа”, “Монголын сонин сэтгүүлд нийтлэгдсэн хөгжмийн тухай баримт сэлт” I-II ботид ахмад, дунд, залуу үеийн сэтгүүлчдийн бичсэн Монголын хөгжмийн урлагийн түүхэнд холбогдох баримт, дурсгал бүхий нийтлэл, хөгжмийн зохиолч, хөгжимчид, дуучид, бүжигчидтэй хийсэн ярилцлага зэрэг олон төрөл жанрын бүтээл багтжээ. Эдгээр номноос уншигч, судлаачид XX зууны Монголын урлагийн түүхийг авьяас билгээрээ бичилцэж явсан нэрт хөгжмийн зохиолчид болох С.Гончигсумлаа, Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж, Э.Чойдог, өнөө ч уран бүтээлээ туурвиж буй Н.Жанцанноров, Б.Шарав гээд суутнуудын бүтээлцсэн хөгжмийн урлаг хэмээх “их айл”-ын түүхийг уншиж судлахаас гадна үе үеийн сэтгүүлчдийн бичлэгийн арга барилыг ч судлах боломжтойгоороо онцлог юм. Энэ ч утгаараа жирийн уншигчид төдийгүй эрдэмтэн судлаачдын хүсэл сонирхолд нийцэхүйц бүтээлүүд болжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд