Говь-Алтайн Засаг дарга О.Амгаланбаатарт хууль зөрчихгүй байхыг сануулав

2015 оны 03 сарын 11

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар аймагтаа нээгдсэн цэвэр усны үйлдвэрээс гарч буй бүтээгдэхүүний шошго дээр өөрийнхөө зураг, Аймгийн Засаг дарга, АН-ын дарга хэмээн албан тушаалаа бичиж байршуулсан нь олон нийтийн цахим сүлжээгээр нэг хэсэг шуугиан дэгдээсэн. Уг шошго дээр “Бидний Алтай хөтөлбөр-Алтайн нутгийн ард түмнийг эрүүл, аюулгүй ундны усаар хангахад сэтгэл зүтгэл гарган ажиллав. Говь-Алтай аймгийн Ардчилсан намын дарга, Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар” гэж бичсэн байсан юм.Энэ асуудал нь хэд хэдэн хуулийн холбогдох заалт зөрчсөн гэж АТГ үзжээ. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Эрүүл-Ус” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйлдвэрлэж буй усны савны шошгонд Засаг дарга нь зураг, гарын үсгээ байршуулсан нь орон нутгийн өмчийн хөрөнгөөр хийгдэж буй бараа, ажил үйлчилгээгээр дамжуулан өөрийн албаны болон намын сурталчилгаа хийжээ. Энэ нь Авлигын эсрэг хуульд заасан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл болсон.“Намын дарга” гэж бичсэн нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн сурталчилгаатай холбоотой хязгаарлалтыг зөрчжээ. Энэ хуулийн 13 дугаар зүйлд Албан тушаалтан албан үүрэгт нь хамаарахаас бусад тохиолдолд аливаа зар сурталчилгаанд албаны нэр хүнд, албан тушаалаа ашиглан оролцохыг хориглоно” гэсэн заалт байгаа юм.Эдгээр хуулийг зөрчсөн нь тодорхой болсон учраас АТГ-аас ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн С.Баярцогтод хандан хариуцлага тооцуулахаар албан тоот хүргүүлжээ. Үүний дагуу ЗГХЭГ-аас О.Амгаланбаатарт сануулах арга хэмжээ авсан байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд