Я.Батсуурийг яллагдагчаар тооцон хоёр сар хорихоор боллоо

2015 оны 03 сарын 11

“Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компанийн захирал Я.Батсуурьд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ. Түүнийг өнгөрсөн сарын сүүлчээр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхийн шүүгчийн захирамжаар 14 хоногийн хугацаанд цагдан хорихоор болж, ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид саатуулсан юм.

Энэ хугацаа нь дуусаж, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн Ажлын хэсгийн саналд үндэслэн, Дүүргийн I прокурорын газраас Я.Батсуурийг яллагдагчаар татах тогтоол танилцуулан цагдан хорих хугацааг сунгахаар болжээ. Үүнийгээ шүүхэд танилцуулснаар “Эрдэнэс Тавантолгой”-н захирлыг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасан “Аж ахуйн нэгж, байгууллагын өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд онц их хэмжээгээр завшиж үрэгдүүлсэн”, 265 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан “Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан эрх мэдэл албан тушаалаа урвуулж, онц их хэмжээний хохирол учруулсан” гэсэн үндэслэлээр яллагдагчаар тооцжээ.

Хуулийн дагуу яллагдагчаар татсан тохиолдолд эхлээд 60 хоногоор хорих бөгөөд шаардлагатай гэж үзвэл хугацааг нь 30 хоногоор хэдэн ч удаа сунган шалгаж болдог. “Эрдэнэс Тавантолгой”-н захирал Я.Батсуурийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хамаатны “Говь повер” компанид 4.5 тэрбум төгрөг шилжүүлсэн, гадаадын хөрөнгө оруулалттай компанид 86 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх тоног төхөөрөмж сонгон шалгаруулалтгүй шилжүүлсэн, хувийн компаниудаар ажил гүйцэтгүүлчихээд төлбөрийг нь өгөлгүй завшсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж эхэлсэн гэсэн мэдээлэл байгаа ч хэргийг шалгаж буй АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн ч, хяналт тавьж буй прокурорын байгууллагынхан ч албан ёсны мэдээлэл өгөхгүй хагас сар өнгөрөөд байна.

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
150.129.142.160 Тхувиин уул уурхайн компанитай, угаасаа идэж уух гэж л тэнд очсон этгээд. Гадаад биеэ оторлоод хувиа борлуулаад хэвшчихсэн , урт нэртэй хуулииг улайран эсэргууцэж говииг ухаж болдог хангайг ухаж болдоггуй юм уу гээд цэцэрхээд зэвуу хургээд байсан мулгууа юу гэж бодож байна ...
66.58.202.234 Та юу гэж бодож байна ...yamar sonin tsaraitai nohor ve.neg iim muuhai hachin tsaratai umnuud l hulgai hiideg um bn.

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд