Ж.Батзандан ахыгаа хэргээс “мултлав”

2015 оны 03 сарын 10

УИХ-ын гишүүн Ж.Батзандан төрсөн ах Ж.Батсүрэнгээ үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүсэлт Төрийн өмчийн хорооны даргын нэр дээр гаргаж “бяцхан шоу” хийж байсныг уншигчид санаж буй. Тэгвэл прокурор, АТГ-аар багагүй хугацаанд хөөцөлдөж гүйсний эцэст Ж.Батсүрэнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгуулсан талаар прокурорын байгууллагын баттай эх сурвалж мэдээлэв. 

Ж.Батсүрэнд холбогдуулан ТӨХ-ноос  “Төрийн өмчит аж ахуйн нэгжийн албан тушаалтан албан үүргээ урвуулан ашигласан, төрийн өмчийг шамшигдуулсан” гэх үндэслэлээр гомдол гаргасан юм байна. Үүний дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан аж. Тодруулбал, түүнийг Төрийн өмчит “Мон-Сам” зүү тариурын үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа албаны эрх мэдлээ ашиглан байгууллагын өмчид бүртгэл тооллоготой барилгыг найзынхаа компанид шилжүүлсэн, албаны автомашиныг согтуугаар жолоодож яваад Бэлхийн замд гэрлийн хоёр ч шон дайрч төрийн өмчид бүртгэлтэй машин болон нийслэлийн өмчид хохирол учруулаад төлөхгүй байсан аж.

Тиймээс ТӨХ хуулийн байгууллагад хандсан юм байна. Түүнээс гадна Ж.Батсүрэн иж бүрэн долоон компьютер гаалийн татваргүйгээр оруулахаар зүтгэж, гаалийн бүрдүүлэлт хийгээгүй барааг хураан авах гэсэн Буянт-Ухаагийн гаалийн байцаагчид халдаж байсан тухай мэдээлэл 2013 оны арванхоёрдугаар сард хэвлэлээр гарч байсан билээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
109.130.2.24 Та юу гэж бодож байна ...dahij iim huniig buu songo araihiij gants udaa garch ireed yu hiij baigaag harj baigaa bizdee humuusee

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд