Хоёр бүсгүйг хэрцгийгээр хөнөөсөн залууг шүүх хурал хойшиллоо

2015 оны 03 сарын 10

Баянзүрх дүүргийн IX хорооны нутагт өнгөрсөн оны тавдугаар сард хоёр эмэгтэйг хэрцгийгээр хөнөөж, овоон дор нуусан ноцтой хэргийг цагдаагийнхан илрүүлэн шалгасан билээ.Ховд, Өвөрхангай аймгийн харьяат хоёр бүсгүйтэй бааранд танилцсан Б.Идэрзаяа гэх залуу хохирогч Б-тэй маргалдан амийг нь бүрэлгээд уг хэргээ нуун далдлах зорилгоор дараа нь найз Х-ыг нь егүүтгэсэн нь тодорхой болсон юм.

Дүүргийн I прокурорын газраас сэжигтэн Б.Идэрзаяад хоёр хүний амийг онц хэрцгийгээр бүрэлгэсэн гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд шилжүүлсэн юм. Өчигдөр уг хэргийг хэлэлцэхээр тус шүүх товлосон байсан ч шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Бадмаараг  “Эмчлүүлж байгаа учраас хурлыг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт тавьсан гэнэ. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг нь хүлээн авч энэ сарын 27 хүртэл хойшлуулахаар шийдвэрлэжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.11.18 muu nowshnuudiig shuud alwal taarna.
183.81.171.133 Өчиггүй буудах хэрэгтэй!!

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд