“Нүүрс” хөтөлбөрийн хэргээр Н.Алтанхуягт эрүү үүсгэж болзошгүй

2015 оны 03 сарын 02

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй талаар өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр зарим цахим хуудсанд мэдээлсэн. Харин АТГ-ын эх сурвалж энэ мэдээллийг няцаасан бол Н.Алтанхуягт ойр эх сурвалж бас үгүйсгэсэн юм.

Хууль хяналтын байгууллагын өөр эх сурвалж “Эрдэнэс Тавантолгой”-н захирал Я.Батсуурийг цагдан хорьж шалгах болсноос үүдэж Н.Алтанхуягийн талаар ийм мэдээлэл дэгдсэн. Одоогоор Н.Алтанхуягт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаагүй.

Цаашид Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөртэй холбоотой асуудалд холбогдуулан эрүү үүсгэж болзошгүй. Тэрбээр уг хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа. “Нүүрс” хөтөлбөртэй холбоотой хэрэгт сэжигтнээр тооцох нөхцөл байдал тогтоогдоод байгаа гэсэн. АТГ-ынхан хэрхэн шалгахаас хамаарна” гэж хэлэв.

Г.РАВЖАА

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд