“Эрдэнэс Тавантолгой”-н захирал Я.Батсуурийн өрөөнд уржигдраас эхлэн нэгжлэг хийжээ

2015 оны 02 сарын 27

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг өчигдөр 11.00-12.00 цагийн үед Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхийн шүүгчийн захирамжаар баривчилж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатууллаа. Түүнтэй холбоотой гомдол өнгөрсөн оны арваннэгдүгээр сард АТГ-т ирж, нэлээд удаан хугацааны турш шалгасны эцэст уржигдар оройноос эхлэн цагдан хорих арга хэмжээ авахаар мөрдөгчид хөөцөлдсөн юм байна.

Түүнийг цагдан хорьсон гэх мэдээлэл цахим хуудсаар цацагдсаны дараа “Эрдэнэс Тавантолгой”-н хэвлэлийн төлөөлөгчөөс уг мэдээллийг бодит, эсэхийг лавлахад “Мэдэхгүй” хэмээн итгэл муутай хариулж байсан юм. Харин Цагдан хорих ангийн эх сурвалж болон АТГ-ын ажилтны хэлснээр түүнийг өчигдөр үдээс өмнө баривчилж хорьсон нь тодорхой болов. Прокурорын байгууллагын эх сурвалж “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг өнгөрсөн оны сүүлчээс эхлэн АТГ-т шалгаж эхэлсэн.

Тухайн үед хэвлэлд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн дүү Г.Дэнзэнгийн эхнэрийн нэр дээрх “Говь пауэр” компанид 4.5 тэрбум төгрөг хууль бусаар шилжүүлсэн хэрэгт холбогдуулан шалгаж байна гэх мэдээлэл гарч байсан. Үүнээс гадна албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн төрийн өмчийг завшиж үрэгдүүлсэн байж болзошгүй, гадаадын иргэний хөрөнгө оруулалттай “Five hills holding” компанид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 86 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх тоног төхөөрөмжийг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр шилжүүлсэн, хувийн компаниудаар ажил гүйцэтгүүлчихээд төлбөрийг нь өгөхгүй, завшиж байж болзошгүй, гадаадын банк руу их хэмжээний мөнгө шилжүүлсэн гэх гомдол АТГ-т ирсэн байдаг.

Тэднийг лавшруулан шалгаад зайлшгүй хорьж шалгах үндэслэл гарч ирсэн. Тиймээс түүнийг Эрүүгийн хуульд заасан эд хөрөнгө завшиж үрэгдүүлсэн, мөнгө угаасан, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан гэсэн үндэслэлээр сэжигтнээр тооцон цагдан хорьсон” гэсэн юм. Бидэнд олдсон мэдээллээр уржигдар үдээс хойш Я.Батсуурийн албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийж, өчигдөр ч үргэлжлүүлэн шалгаад, зарим эд зүйлийг нь битүүмжилсэн аж.

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
193.81.68.92 Та юу гэж бодож байна ...Bogd uuliin zuun szgand baidag tansag amraltiin gazrii ni yagaad bituumjildgui yum boloo
193.81.68.92 Sonin bna
  • 2015 оны 03 сарын 01

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд