Бичиг баримтгүй хил зөрчигчдийг Улаанбаатараас баривчилжээ

2015 оны 02 сарын 26

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн отрядын хариуцсан хэсгээр 2015 оны нэгдүгээр сарын 25-26-нд шилжих шөнө БНХАУ-ын талаас хоёр хүн улсын хил зөрчсөн ул мөрийг хилчид илрүүлэн эрэн сурвалжилжээ. Ингэснээр Монгол Улсын иргэн 1997-1998 онд төрсөн Н, Э нар улсын хил зөрчсөнийг тогтоож, сэжигтнүүдийг Баянзүрх дүүрэг дэх гэрээс нь баривчилсан байна.

Тэд Эрээнд суралцдаг, дунд сургуулийн сурагчид байсан бөгөөд нэг нь оршин суух визийнхээ хугацааг сунгуулаагүй, нөгөө нь бичиг баримтаа мөнгөний барьцаанд тавьсан учраас хил зөрчин орж ирсэн гэж мэдүүлжээ. Тэд хаагуур хэрхэн орж ирэх талаараа ах дүү нартайгаа тохиролцож, болзоод улсын хилийн … дугаар тэмдгийн орчмоор хил даван, машинд сууж хотод орж ирсэн нь тогтоогдож буй гэнэ.

Мөн БНХАУ-ын талд бичиг баримтаа үрэгдүүлсний улмаас ачааны автомашинд нуугдаж хоёрдугаар сарын 17-нд хилээр хууль бусаар нэвтэрч ирсэн Г-г хилчид мэдээллийн дагуу энэ сарын 23-нд саатуулан шалгаж байна. Тэрбээр “БНХАУ-д явж байгаад бичиг баримтаа гээгдүүлсэн тул ачааны автомашины ачаанд нуугдаж орж ирсэн” гэж мэдүүлжээ.

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
104.235.93.160 Та юу гэж бодож байна ...за монголчууд маань эх орондоо ирж бна,өөрөө мэдэг гэж бодьё,хичнээн хятад ингэж орж байгаа бол,...хил,гааль хаа бна,хүн орж бхад мэдэхгүй бж хар тамхи,барааны тухайд хэлэх юм алга,,,!!!

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд